Хайх

Чиг хандлага: Богцон гар цүнх

Чиг хандлага: Богцон гар цүнх

Шинэ жилийн үдэшлэгтээ сонгоорой

Text: Buro.Mongolia


Жейн Биркин, Брижит Бардо зэрэг алдартнуудын дуртай гоёл болох богцон цүнх эргэн ирж байна. 1960-аад оны үед бүсгүйчүүд богцон хэлбэрийн цүнхийг үдэшлэг, хүлээн авалтад зориулан сонгодог байсан бол Камил Шарьер, Жанна Дамас зэрэг өнөө цагийн блогеруудын ачаар богцон цүнхийг чөлөөт хувцастай, энгийн үед өмсөх боломжтойг бид харлаа.

Jimmy Choo атлас материалтай, гялалзсан чимэглэл бүхий загварыг харин Valentino үслэг загварыг санал болгожээ. Түүнчлэн Alexander Wang болон Saskia Diez брэндүүд хэлхсэн шигтгээ бүхий загварыг урласан байна. Романтик уур амьсгалтай энэхүү цүнхийг шинэ жилийн үдэшлэгтээ сонгож хувцаслалтдаа сонирхолтой хэв маяг оруулаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх