Хайх

Чиг хандлага: Неон ногоон өнгө

Чиг хандлага: Неон ногоон өнгө

Нүд гялбам хурц тод энэ өнгийг хэрхэн загварчилж өмсөх вэ?

Text: Buro.Mongolia


Pantone өнгөний институтээс өвлийн улиралд ноёрхох өнгөөр неон ногоон өнгийг нэрлээд байсан билээ. Нүд гялбам хурц тод энэ өнгийг 2000-аад оны эхээр Пэрис Хилтон, Lil' Kim зэрэг одод хэрхэн загварчилж өмсөх боломжтойг харуулсан гэж хэлж болно. Гэвч тухайн үед неон өнгө тийм ч олон хүний таашаалд нийцээгүй юм. Харин өнөөдөр неон ногоон өнгө хамгийн загварлаг өнгөний нэгд тооцогдох болж Prada, Louis Vuitton, Balmain брэндүүд неон өнгийг цуглуулгадаа ихээр ашиглах боллоо. Түүнчлэн Белла Хадид, Кендалл Женнер, Ким Кардашьян зэрэг алдартнууд энэ өнгийг өдөр тутамдаа төдийгүй улаан хивсний ёслолд оролцохдоо хүртэл сонгодог болжээ. Тэгвэл неон ногоон өнгийг хэрхэн загварчилж өмсөх вэ?

Блейк Лайвли, Ким Кардашьян, Хэйли Болдуин нарын адилаар хөлөөсөө толгой хүртэл неон ногоон өнгөөр хувцаслаж болох ч эхний ээлжид загварын influencer-үүдээс бүтээлч санаа аван хувцасныхаа аль нэгийг неон өнгөтэй, аль эсвэл неон ногоон оруулга бүхий загварыг сонгоорой. Хамгийн чухал нь нэгэнт л ийм тод өнгийг сонгож өмсөхөөр шийдсэн бол аль болох сонирхолтой хэв маяг бүрдүүлэн, өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна.

цааш үзэх