Хайх

Энэ өвлийн 4 гол аксесуар

Энэ өвлийн 4 гол аксесуар

Хүйтэн өдрүүдийн нэгэн хэвийн төрхийг илүү ганган харагдуулна

Text: Бюро 24/7


Том хэмжээтэй ээмэг

Энэ намар-өвлийн улиралд том хэмжээтэй хос ээмэг, эсвэл өвөрмөц хийцтэй өрөөсөн ээмэг бүсгүй танд зайлшгүй байх учиртай. Санаа зовних зүйлгүйгээр өдөр ч, орой ч анхаарал татам ээмгээр гоёорой.

Берет малгай

Ноосон эсвэл арьсан материалтай берет малгайг сонгодог пальтоноос эхлээд спорт загварын өдөн куртка гээд ямар ч хувцастай хослуулж болно.

Балаклава

Энэ улирлын маш гэнэтийн чиг хандлагуудын нэг бол балаклава малгай юм. Этгээд санагдаж болзошгүй ч, таныг дулаан байлгах маш том давуу талтай шүү.

Хурц, тод хээтэй алчуур

Торгон эсвэл ноосон материал бүхий хурц хээтэй алчуурыг саармаг өнгийн цамцан дээр, толгойгоо ороох байдлаар берет малгайтай хослуулан, мөн том ээмэгний хамтаар зүүгээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх