Хайх

Энэ зуны даашинзны загварууд

Энэ зуны даашинзны загварууд

Таны мэдэх хэрэгтэй эсгүүрүүд, өнгөнүүд ба хээнүүд

Text: Ө.Тодгэрэл

Энэ зун ямар даашинзаар гоёх вэ? 2018 онд дизайнерууд төрөл бүрийн загвар, өнгө ба хээтэй хувилбарууд санал болгосон байгаа. Гэхдээ анхаарлын төвд байгаа гол загвар бол винтэж стильтэй, 1950 ба 80-аад онуудыг санагдуулам өвдөг давсан урттай, жижиг хээтэй даашинзууд юм. Мөн мэдээж хэрэг олон цоолборуудтай, төрөл бүрийн даавуунаас бүрдсэн, гудамжны уур амьсгалтай гээд илүү шинэлэг эсгүүртэй загварууд таны шоппинг жагсаалтад багтах учиртай.

Цэцгэн хээтэй даашинз

Жижиг хэмжээ бүхий цэцэг, навчсын хээтэй даашинзууд эргээд тренд боллоо. Өнгөний хувьд пастель, зөөлөн туяанууд давамгайлах болно.



Дөрвөлжин хээтэй даашинз


Дөрвөлжин хээтэй даашинз маш ухаалаг хөрөнгө оруулалт болно. Учир нь энэ загварыг зундаа дангаар нь, харин өвөлдөө поло цамц эсвэл нимгэн кофтны дээгүүр давхарлаж болох юм.

Oversize загварын нимгэн даашинз

Ая тухаа золиослох дургүй хэрнээ дэгжин харагдах дуртай хүмүүсийн төгс сонголт.

Урд хэсгээрээ товчтой даашинз

Бэлхүүс тодотгосон эмэгтэйлэг эсгүүртэй, өвдөг давсан урттай, мөн хамгийн гол нь урд хэсгээрээ товчтой даашинзууд оффист өмсөх боломжтой байдгаараа давуу талтай.

Хүүхэлдэйн даашинз

Хэрвээ та анзаарсан бол энэ улиралд ерөнхийдөө дандаа өвдөг давсан урттай даашинзууд танилцуулагдсан байгаа. Харин илүү богино хувилбарыг сонгохыг хүсвэл хүүхэлдэйн өмсгөлийг санагдуулам дэрвэгэр хормойтой, романтик уур амьсгалтай загвар тренд болно.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх