Хайх

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд

Text: Ө.Тодгэрэл


Тийм ээ, бид ч бас зун дуусч байгаад сэтгэл дундуур байна. Гэхдээ хувцас загварын тал дээр намар-өвлийн улирал хамаагүй илүү сонирхолтой бас өргөн сонголттой байдаг шүү дээ. Тиймээс шинэхэн авсан загварлаг пальтогоо өмсөхийн тулд нартай өдрүүдэд баяртай гэж хэлсэн ч яах вэ

Жил бүрийн өдийд бүсгүйчүүд бид нэгэн хүндхэн асуудалтай тулгардаг. Тэр нь одооноос эхлэн дараа жилийн зун хүртэл өмсөх, загварлаг атлаа дулаахан гадуур хувцас хайж олох явдал юм. Монголын зун ердөө гуравхан сар (бодитоор яривал хоёрхон сар) үргэлжилж, жилийн бусад сарууд салхитай бас сэрүүхэн өнгөрдөг тул гадуур хувцас нь бидний хувьд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Аз болж энэ намрын улиралд дизайнерууд бидэнд маш өргөн сонголт санал болгож, хүн бүрийн сэтгэлд таарах, төрөл бүрийн трендүүдийг дэлгэрүүлж байна. Бид зөвхөн сонголтоо хийх л үлдлээ. Намрын таван гол трендийг тодотгосон энэхүү жагсаалтыг үзээд та анхны цасыг тэсэн ядан хүлээх болно гэдэгт итгэлтэй байна.

Хар хөх өнгийн давхар энгэртэй пальто

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 1)

Улирал бүр эргэн ирдэг цэргийн сэдэв энэ удаад улам хүчтэй ноёрхох болно. Дизайнерууд ногоон гэхээсээ илүү хар хөх өнгийг онцолж, өвдөг давсан урттай, давхар энгэртэй пальто өмсөхийг уриалж байна. Цэргийн эсгүүрээр мэргэшсэн, түүхэн туршлагатай Burberry загварын ордон энэ трендийг дэлгэрэхэд чухал нөлөө үзүүллээ. Тэд олон жилийн турш цэргийн сэдэвтэй пальто ба цув урлаж байгаа ч энэ намарт зориулсан алтан товчтой, улаан кант бүхий оруулгатай загварууд нь шүүмжлэгчдээс онцгой магтаал хүртэж байна.

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 2)

Худалдаж авах : Central Tower, 1 давхар

Хөвөнтэй куртка

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 3)

Хоёр жилийн өмнө бид хөвөнтэй курткийг "загварлаг бус" категорид хамруулдаг байлаа. Энэхүү загварыг өмсөх нь яг л хүйтний өмнө бууж өгөн, аргагүй сонголт хийж байгаа мэт санагддаг байсан шүү дээ. Харин энэ намар дизайнерууд бидний бодлыг орвонгоор нь эргүүлж байна. Хамгийн гол нь этгээд пропорцтой, тод өнгөтэй куртка сонгох хэрэгтэй. Ингэснээр та дулаахан ч байна, бусдын харцыг ч булаана.

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 4)

Худалдаж авах

Анхаарал татам үслэг хүрэм

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 5)

Энэ улирлын үслэг хүрмүүд даруухан байх учиргүй. Тэд аль болох тод өнгөтэй, сонирхолтой хээ ба дүрстэй, этгээд загвартай байх ёстой хэмээн дизайнерууд зарлалаа. Хүн бүрийн анхаарлын төвд байхдаа бэлдэж, зоригтой сонголт хийгээрэй.

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 6)

Худалдаж авах

Лаакан арьсан тренч цув

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 7)

Бороо, цастай намрын улиралд энэ чиг хандлага нь нэгэн зэрэг загварлаг бас практикт тустай байгаа биз? Хэрвээ та анзаарсан бол энэ жил ерөнхийдөө бусдаас өөр, өөрийгөө илэрхийлж чадсан, этгээд хэв маягууд моодонд орж байна. Ямар ч хил хязгаарыг хэтрэхээс айлгүй хувцаслах нь жинхэнэ орчин үеийн загварлаг бүсгүйн шинж чанар юм.

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 8)

Худалдаж авах

Ирвэсний хээтэй пальто

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 9)

Минимализмын ноёрхол суларсан энэ үед ирвэсний хээ нь нэгэн төрлийн саармаг өнгө болон хувирч байна. Загварын салбарын "It girls" энэ трендийг ямар ч хэмжээ хязгааргүйгээр өмсөж байгаа харагдана. Тэд хослол, даашинз, юбка гээд хөлөөсөө толгой хүртэл ирвэсний хээгээр бүрхэгдэж байна. Гэхдээ тэр дундаас ирвэсний хээтэй пальто нь хамгийн дэгжин сонголт юм. Энгийн жийнсэн өмд ба футболкатай хослуулж, хайхрамжгүй рок хатагтайн төрх бүрдүүлээрэй.

Гадуур хувцасны эрэлд: Энэ намрын таван гол тренд (фото 10)

Худалдаж авах

Эцэст нь эдгээр Street style зурагнуудаас өдөр тутмын хувцаслалтын санаа аваарай.

цааш үзэх