Хайх

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд

Ирэх улиралд хэрхэн хувцаслах вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Есдүгээр сарын эхний өдрөөс аравдугаар сарын дунд хэсэг хүртэл үргэлжилсэн Нью-Йорк, Парис, Милан ба Лондон хотуудын хавар-зун 2017 улирлын загварын долоо хоногуудыг Бюро 24/7 цаг алдалгүй сурвалжилж, болж буй бүх үйл явдлыг сайтар ажиглаж суусан билээ. Харин одоо бид тэрхүү загварын марафоны дүгнэлтийг гаргаж, ирэх улиралд ямар трендүүд ноёрхохыг тоймлон бичиж байна

1. Судалтай хээ

Энэхүү сонгодог хээ нь тийм ч шинэлэг тренд биш боловч дизайнерууд улирал бүр судалтай загварыг онцолж, урьд өмнөхөөсөө өвөрмөц аргууд танилцуулж байна. Хавар-зун 2017 улиралд баримтлах хэрэгтэй хамгийн гол дүрэм бол нэг төрлийн бус судалтай хээг сонгох явдал юм. Босоо, хэвтээ, дан эсвэл олон өнгийн, харааны хуурмаг үзэгдэл ашигласан төрөл бүрийн чиглэл ба өргөнтэй гээд маш олон судалтай хээнүүд моодонд орох болно.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 1)

MissoniNina Ricci , Arthur Arbesser, Proenza Schouler, Ports 1961, Jil Sander, Opening Ceremony, Carolina Herrera

2. Шар өнгө

Ирэх хаврын хамгийн гол өнгөөр маргаангүй шар өнгө тодорлоо. Шинэ улиралд дизайнерууд бүүдгэр пастель, тод неон, нимбэгний сул шар болон гичний дулаан туяатай шар өнгөнүүдийг хөлөөсөө толгой хүртэл total-look болгон өмсөхийг санал болгож байна. Тэр дундаас Emilio Pucci брэндийн танилцуулсан ягаан аксесуар болон цэнхэр нүдний будалттай хосолсон шар өнгийн төрх хамгийн загварлаг нь байлаа. 

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 2)

TibiMulberryBottega VenetaLacosteEmilio Pucci, Preen by Thornton Bregazzi, Dries van Noten, Erdem

3. Цэцгэн хээ

Судалтай болон дөрвөлжин хээний адил цэцгэн хээ ч бас улирал бүр үзэгддэг, загварын долоо хоногуудын тогтмол зочин юм. Ерөнхийдөө аливаа хээний шинэ давалгаа тухайн улирлаасаа биш, харин дизайнерын уран сэтгэмжээс хамаардаг. Тухайлбал энэ удаад дизайнерууд урлагийн абстракт дүрс, хуучны тавилгын бүрээс болон 1960-аад оны уур амьсгалтай энгийн цэцгэн хээнүүдийг онцоллоо. Дур булаам сарнай ба өхөөрдөм хонгор цэцэгнүүд даашинз, брюк өмд, юбкыг чимж, арьсан хийцтэй угладаг шаахайтай төгс зохицож байлаа. Roksanda брэндийн загварын шоунаас төгс жишээг олж хараарай.

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 3)

Emilia Wickstead, Roksanda, Salvatore Ferragamo, Michael Kors Collection, Chloé, Erdem, Victoria Beckham, Topshop Unique

Источник: https://www.buro247.ru/fashion/trends/glavnye-trendy-sezona-vesna-leto-2017.html

4. Хайчилбар ба цоолбор

Ихэнх дизайнерууд бидэнд дараагийн хаврын улиралд биеийнхээ зарим хэсгийг нүцгэлэхийг санал болгож байна. Гэхдээ энэ нь шууд утгаараа биш, харин илүү нууцлаг хэв маягаар илрэх ёстой тренд юм. Арьсны тань жижиг хэсгүүд даашинз, пиджак ба ноосон цамцан дээрх гэнэтийн байршилтай хайчилбаруудын цаанаас үзэгдэж байх хэрэгтэй. Хамгийн гол нь хайчилбарын хэмжээ ба давтамжийг хэтрүүлэхгүй байх нь чухал юм шүү.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 4)

3.1 Phillip Lim, Chalayan, Hugo Boss, Saint Laurent, Giambattista Valli, Louis Vuitton, Dion Lee, Alexander Wang

5. Торон нэхээс ба нэвт гэрэлтэх материалууд

Сүүлийн хоёр жилийн турш дизайнерууд нэвт гэрэлтэх даашинзтай моделиудыг загварын тайзнаа гаргаж байна. Торон нэхээс ба органза материалаар хийсэн үл харагдах хувцаснууд тачаангуй байдлын төгс илэрхийлэл болсон гэхэд хилсдэхгүй байх. Энэ нь маргаангүй маш аюултай бас зоригтой тренд хэдий ч зөв хэрэгжүүлж чадвал үнэхээр сайхан харагдах болно. Хамгийн гол нь энэхүү хувцасны хуурмаг үзэгдлийг загварлаг байдлаар бий болгохын тулд дотуур хувцсандаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Цээживч, өндөр суудалтай шоорт, боди, тирко зэрэг нь танд гарцаагүй хэрэг болно.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 5)

Simone RochaPreen by Thornton BregazziChloéChristopher KaneCarven, John Galliano, Dior, Erdem

6. Тод өнгийн total look

Хавар-зун 2017 урьд өмнөх улирлуудаас хамаагүй сонирхолтой болно. Учир нь тод өнгөнүүд эргэн моодонд орж байна. Томоохон брэндүүдийн загварын тайзууд дээр шар, ягаан өнгөнүүд давамгайлсан хэдий ч оюу ногооноос эхлээд хөх ягаан хүртэлх бусад солонгон тод өнгөнүүд ч бас дизайнеруудын сонголтод багтлаа.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 6)

Topshop Unique, Bottega Veneta, Haider Ackermann, 4, Emilia Wickstead, Tibi, Max Mara, Lacoste

7. Цээживч маягийн топ

Энгийн кроп топтой харьцуулбал хамаагүй илүү "зоригтой" гэх тодотгол хүртсэн цээживч маягийн топууд ирэх хавар олноороо үзэгдэх болно. Дизайнерууд энэ загварыг бие даасан хувцас мэт бодож, мөр ба гэдсээ нүцгэлэн, санаа зоволгүйгээр өмсөхийг санал болгож байна. Ерөнхийдөө эдгээр тренд болж буй топуудыг нэвт гэрэлтэх даашинзтай, эсвэл энгэр нь товчлогдоогүй коовт болон пиджак дотор өмсвөл илүү сонирхолтой харагдана.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 7)

TibiAltuzarra, Diesel Black Gold, Victoria BeckhamAlexander Wang, Oscar de la Renta, YeezyPeter Pilotto

8. Мини загварууд

Ирэх улиралд аль болох богино эсгүүртэй загварууд тренд байх болно. Нью-Йоркийн дизайнерууд (ялангуяа Marc Jacobs) юбка ба шоортнуудын уртыг санаанд оромгүй хэмжээнд хүртэл богиносгожээ. Энэхүү трендийг урт хүрэм ба хавтгай ултай гуталтай хослуулан өмсөх нь хамгийн аюулгүй арга байх болно. 

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 8)

PradaGiamba, Alexander Wang, Marc Jacobs, 3.1 Phillip Lim, Carven, Alexander Wang, Prada

Источник: https://www.buro247.ru/fashion/trends/glavnye-trendy-sezona-vesna-leto-2017.html

9. Нарийн хуниас

Хавар-зун 2017 улиралд ихэнх брэндүүд нарийн хуниас бүхий аргачлалыг ихэвчлэн өвдөг давсан урттай юбка ба даашинз дээр ашигласан харагдлаа. Гэхдээ тэд ингэхдээ аль болох сонирхолтой хэлбэр дүрс гаргасан загварууд урласан байлаа. Футуристик эсгүүртэй, бөмбөгөр мөртэй, нэмэлт оруулгатай нарийн хуниасаар чимэглэсэн хувцаснууд загварлаг харагдана.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 9)

VersaceJil Sander, Oscar de la Renta, Marco de Vincenzo, Rochas, Chloé, MSGM, Chloé

10. Цацаг ба өд

Дизайнерууд шинэ улиралд бүх л загваруудыг тэмээн хяруулын өд ба арьсан цацгаар чимж байна. Бид ирэх жил ч уйдахгүй бололтой шүү.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 10)

Trussardi, Lanvin, Coach, PradaGiamba, Hermès, Max Mara, Givenchy

Источник: https://www.buro247.ru/fashion/trends/glavnye-trendy-sezona-vesna-leto-2017.html

11. Ягаан өнгө

Байж болох хамгийн эмэгтэйлэг өнгө аястай ягаан өнгө нь хөнгөн, амттай бас баяр баясгалантай мэдрэмж төрүүлдэг. Өдөр тутмын нэг хэвийн амьдралд бага ч гэсэн өнгө нэмж, өөдрөг уур амьсгал оруулах энэ трендийг ихэнх томоохон брэндүүд нэгэн зэрэг санал болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 11)

Céline, Chanel, Sportmax, Thakoon, Jason Wu, Salvatore Ferragamo, Michael Kors Collection, Chloé

12. Өргөн мөр

Ирэх хавар 1970, 1980-аад оноос гаралтай "power dressing" хэв маяг эргээд моодонд орох нь ээ. Энэ чиг хандлагыг загварын ертөнцийг шуугиулж буй залуу дизайнер Демна Гвасалия тодорхойлж байна. Тэрбээр Balenciaga-д зориулж "Аддамсын гэр бүл" кинон дээрх гэрийн үйлчлэгч Ларчийг санагдуулам хэтэрхий өргөн мөртэй пиджак ба хүрэмнүүд бүтээлээ.
Харин бусад дизайнерууд өргөн мөрний трендийг ихэвчлэн илүү дугуй хэлбэртэй, романтик дүр төрхтэйгөөр хэрэгжүүллээ.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 12)

Céline, Giambattista Valli, Jil Sander, Balenciaga, Céline, Loewe, Kenzo, Lemaire

13. Хуниас, нугалаас ба олон давхар оруулгатай даашинз

Романтик хэв маягтай хуниас ба нугалааснууд бараг бүх дизайнерын цуглуулгад багтсан байлаа. Уйтгартай байдлыг ор тас мартаж, олон давхар оруулгатай торон даашинз, испани стильтэй юбка болон хэтэрхий их чимэглэлтэй коовт өмсөцгөөе.

Дэлгэрэнгүй унших

Хавар-зун 2017 улирлын гол чиг хандлагууд (фото 13)

Rodarte, Rochas, Zimmermann, Gucci, Chloé, Ellery, Mulberry, Lemaire

цааш үзэх