Хайх

Хуримын даашинз: Энэ оны 4 чиг хандлага

Хуримын даашинз: Энэ оны 4 чиг хандлага

Text: Бюро 24/7


Хаврын урин дулаан өдрүүд ирснээр хуримын улирал эхэллээ. Энэ үед дурлалт залуутайгаа амьдралаа холбохоор төлөвлөж буй үзэсгэлэнт бүсгүйчүүд маань хуримын даашинзын эрэлд гаран хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг судалж байгаа биз ээ. Харин бид хуримын загварын долоо хоног дээрх шинэ цуглуулгуудтай танилцсаны эцэст яг одоо загварынхны анхаарлыг татаж буй дөрвөн чиг хандлагыг онцолж байна.


Торон нэхээстэй материалын оронд тюль материал

Гоёмсог торон нэхээстэй хээнцэр даашинз олон ч тэдгээр нь бага зэрэг уйтгартай харагдах болжээ. Харин үүний оронд тюль материалтай үлгэрийн мэт хөнгөн, романтик даашинзууд илүү загварлаг байх болно.


Минимал хэв маяг

Нэмэлт чимэглэлгүй минимал хийцтэй хуримын даашинз нь эмэгтэй хүнийг маш дэгжин харагдуулдаг. Яг одоогоор мөр ил гаргасан урт гивлүүртэй даашинз, зөөлөн цөцгийн өнгө бүхий атлас материалтай даашинз, урт ханцуйтай даашинз зэрэг загваруудыг дизайнерууд онцолж байна.


Аварга том эрвээхий зангилаа

Аварга том хэмжээтэй эрвээхий зангилаа нь дизайнеруудын хамгийн ихээр ашиглах дуртай элементүүдийн нэг юм. Нуруу хэсэгтээ том зангилаатай атлас даашинз, эрвээхий зангилаа мэт харагдах хуниралдсан хормойтой даашинз зэрэг сонголтууд бий.


Богино даашинз эсвэл пиджак хэлбэрийн даашинз

Сүүлийн үед дизайнерууд хуримын цуглуулгадаа богино эсвэл пиджак хэлбэрийн даашинз оруулах нь элбэг болжээ. Уламжлалт урт даашинзын оронд илүү өвөрмөц хувилбар сонгохыг хүсвэл төрөл бүрийн үнэт чулуу, хээ угалз, цацгаар чимэглэгдсэн, бөмбөгөр ханцуйтай эсвэл гоёмсог материалаар хийгдсэн богино загвар туршаад үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх