Хайх

2019 онд ямар нарны шил худалдаж авах вэ? Le Specs санал болгож байна

2019 онд ямар нарны шил худалдаж авах вэ? Le Specs санал болгож байна

Хамгийн загварлаг нарны шилнүүдийг Le Specs-ээс

Text: Бюро 24/7


40 гаруй жилийн түүхтэй Австралийн Le Specs брэнд нь худалдаанд гарсан цагаасаа нарны шилний загварын чиг хандлагыг тодорхойлж, дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн нэг болсон билээ. Дэлхийн 90 гаруй улсад салбартай Le Specs брэндийг Гранд Мэншн ХХК 2009 оноос эхлэн Монголын хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа юм. Бейонсе, Меган Маркл, Рианна, Жижи Хадид, Леди Гага, Кендалл Женнер, Хейли Болдуин, Эйми Сонг, Кьяра Ферраньи болон бусад олон алдартнууд, загварын блоггеруудын өдөр тутамдаа хэрэглэдэг Le Specs брэнд нь улирал бүр шинэ загварууд танилцуулдгаас гадна Адам Селман, Крейг ба Карл, Хенри Холланд, Жордан Аскилл зэрэг дизайнеруудтай хамтран тусгай цуглуулга танилцуулдаг уламжлалтай билээ.

2019 онд ямар загварын нарны шил худалдан авах вэ?

2019 онд "The Matrix" киноны гол дүрүүдийг санагдуулам тэгш өнцөгт хэлбэрийн нарийхан хүрээтэй шил, 1980-аад оноос ирсэн ретро уур амьсгалтай загвар, хэтрүүлэгтэй мууран нүд загвар гэх мэт этгээд, өвөрмөц шийдэлтэй нарны шил худалдаж авахыг стилистүүд зөвлөж байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн онцлох трендээр нэрлэгдээд байсан футурист чиг хандлага улам бүр хүчээ авч байгаа бол, хэзээд эрэлттэй байдаг "эрвээхий" болон авиатор загварууд одоог хүртэл моданаас гараагүй байна.

Алдарт "The Last Lolita" загвар

Le Specs брэнд хэд, хэдэн алдaртай загвар гаргасны нэг нь "The Last Lolita" хэмээх мууран нүд загварын шил юм. 2015 онд загвар зохион бүтээгч Адам Селмантай хамтран гаргасан "The Last Lolita" загвар одоог хүртэл алдартнуудын дуртай аксесуараар нэрлэгдэж, Net-a-Porter, Selfridge дэлгүүрүүд дахь бестселлерийн жагсаалтыг тэргүүлсээр байна. Харин 2019 оны хавар-зуны улиралд неон ногоон ба тод улбар шар өнгөтэй, мөн гялалзсан хүрээтэй "The Last Lolita" загварууд худалдаанд гарсан байгаа.

Яагаад Le Specs-ийг сонгох хэрэгтэй гэж?

Нарны шил таныг загварлаг харагдуулахаас гадна нүдийг тань хамгаалж, зүүхэд тухтай мэдрэмж төрүүлэх үүрэгтэй билээ. Le Specs брэндийн шилнүүд хэт ягаан туяанаас 100% хамгаалах чадвартай UV400 хамгаалалттай байдгаараа онцлог. Түүнчлэн UV400 хамгаалалт нь нүд болон зовхины арьсыг түлэгдэлтээс хамгаалж, үрчлээ үүсэх, хараанд өөрчлөлт орохоос сэргийлдэг байна.

Үүнээс гадна толин гадаргуу бүхий нарны хорт туяаг саринуулах чадвартай "Mirror" загвар, гэрлийг туйлшруулан нар, ус, цасны тусгалыг сааруулагч "Polarized" загвар, хэт ягаан туяанаас хамгаалахын сацуу нүүр будалтыг тодотгох "Тinted" зэрэг хэн бүхний сонирхолд нийцэх нарны шилнүүдийг Le Specs бүтээдэг. Мөн Le Specs-ийн загварууд бат бөх чанартай хөнгөн чанарын төмөр, хуванцраас бүтдэг тул зүүхэд хөнгөн, тухтай байдаг давуу талтай.

Энэ дашрамд дурдахад Le Specs брэнд 2019 оноос эхлэн загварлаг, өвөрмөц хийцтэй харааны шилний хүрээг хэрэглэгчиддээ санал болгож эхэлсэн ба дөрөвдүгээр сараас эхлэн Монгол дахь Le Specs брэндийн салбаруудаар худалдаалагдаж эхлэх гэж байна.

Le Specs дэлгүүрийн хаяг:
Салбар 1: Гэгээнтэн цогцолбор, 3-р давхар Le Specs дэлгүүр
Салбар 2: Гранд Плаза, 6-р давхар AOF дэлгүүр
Салбар 3 : Хүннү Молл, 1-р давхар AOF дэлгүүр
Салбар 4: Шангри-Ла Молл, 2-р давхар

Сэтгэгдэл бичих

цааш үзэх