Хайх

Загвар өмсөгчид шиг хувцаслахыг хүсвэл: Model off duty style

Загвар өмсөгчид шиг хувцаслахыг хүсвэл: Model off duty style

Ажлын бус цагаар

Text: Ө.Тодгэрэл


Street style зурагчдын хараанд нэг загварын шоунаас нөгөө рүү яаран гүйх загвар өмсөгчид үргэлж өртдөг. Тэд тайзнаас өөр газарт ч сэтгэл татам харагддагийн учир юунд байна вэ? Магадгүй төрөлхийн үзэсгэлэнтэй төрхөө тодорхой нэг хувцаслалтаар чимдэгт хамаг нууц нь оршиж байх шиг

Сүүлийн үед "model off duty style" буюу загвар өмсөгчдийн ажлын бус цагийн стиль гэх ойлголт хаа сайгүй сонсогдох болсныг та анзаарсан уу? Энэхүү ойлголт мэдээж хэрэг 2009 онд ч, 2013 онд ч тэр байсан юм. Гэхдээ сүүлийн үед олон нийтийн сүлжээний нөлөө нэмэгдэж, Кендалл Женнер ба Жижи Хадид гэх зэрэг загвар өмсөгч охид жинхэнэ рок одууд шиг алдартай болсон. Тиймээс тэд Instagram дахь хэдэн арван сая шүтэн бишрэгчидээ өөрсдийн өдөр тутмын төрх болон хувцаслалтаараа байлдан дагуулж байна. Залуу охидууд ч тэдгээр загвар өмсөгчид шиг хувцаслахыг хүсэх болж, товчхондоо шинэхэн загварын давалгаа үүсээд байна. 

Албан ёсоор "Model off duty" стиль гэх хэллэг бүртгэгдээгүй ч гэлээ энэ нь ойлгоход маш амархан зүйлийг илтгэж байгаа. Тодруулбал бол ганган, тансаг харагдах гэж хичээгээгүй, энгийн хэрнээ биед эвтэйхэн хувцасласан, минимал, chic төрх юм. Олон алдартай загвар өмсөгч охид ажлын бус цагаараа бариу хар жийнсэн өмд, сул цагаан пудволк, хөлд эвтэйхэн цагаан кет, хар "мото" савхин хүрэм, бага зэргийн замбараагүй үстэй төрхийг бүрдүүлсэн байдаг. 

Одоо харин "Off duty style"-ийн хамгийн сүүлийн үеийн трендээс сонирхоцгооё. Загвар өмсөгчид найз нөхөдтэйгээ уулзахдаа, дэлгүүр хэсэхдээ, өдрийн хоолоо идэхдээ голчлон йоганы бариу иртүүз болон бэлтгэлийн кет өмссөн байх боллоо. Тэд бүхэл өдөржингөө, хаашаа ч явсан эднийг л өмсөж байна. Моделиуд тэр өдрөө дасгал хийсэн, үгүй нь огт хамаагүй. Хамгийн гол нь тэд бэлтгэлийн иртүүзээ хоолойтой ноосон цамц, том бомбер хүрэм, урт пальто зэрэг илүү энгийн хувцаснуудтай хослуулж, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой болгож байгаа юм. Орчин үеийн загвар өмсөгчдийн сонголт болсон энэхүү athleisure буюу дасгал хийх болон өдөр тутамд аль алинд нь өмсөж болох хувцаслалт чамд ч бас сайхан зохино байх. 

Model off duty төрхийг зөвхөн загвар өмсөгчид гаргах ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Хэрвээ та энэ хэв маягаар хувцаслахыг хүсч байвал доор жагсаасан, моделиудын шүүгээнд байдаг "must-haves" хувцаснуудыг анхааралдаа аваарай.

Загвар өмсөгчид шиг хувцаслахыг хүсвэл: Model off duty style (фото 1)

Энэхүү төрхөө бүрэн бүрдүүлэхийн тулд аль болох nude нүүр будалт хийж, унтаад сэрсэн мэт замбараагүй, эсвэл далайн давалгааны долгионтой үс засалт хийхийг санал болгож байна.

Загвар өмсөгчид шиг хувцаслахыг хүсвэл: Model off duty style (фото 2)

 

цааш үзэх