Хайх

Намар-өвөл 2017 улирлын шилдэг гуталнууд

Намар-өвөл 2017 улирлын шилдэг гуталнууд

Ирэх намар танд хэрэг болох шилдэг 60 загвар

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан болж өнгөрсөн загварын марафоноос дүгнэхэд бид ирэх намрын улиралд аль болох этгээд загвартай гутлаар гоёх бололтой. Тухайлбал өвдөг давсан түрийтэй гутлын түрийний урт дээд хэмжээндээ хүрч, загвар нь тирко мэт бие барьдаг болсныг Balmain ба Balenciaga брэндүүд харууллаа. Харин эсрэгээрээ илүү сул загвартай хувилбарыг Saint Laurent брэнд санал болгосон байгаа. Намрын улиралд загварын ертөнцөд ноёрхох бас нэгэн сонирхолтой тренд бол Valentino ба Altuzarra брэндүүдийн цуглуулгад үзэгдсэн панк хэв маягтай, зузаан ултай, үдээстэй түрийтэй гутал юм. Хүйтэн өдрүүдэд тохиромжтой дулаан гуталнуудаас гадна дизайнерууд мөн этгээд хэлбэртэй, өвөрмөц материалаар хийгдсэн өндөр өсгийтүүд, үслэг оруулгатай угладаг гуталнууд болон том хэмжээтэй "болхи" пүүзнүүд онцоллоо.

 

цааш үзэх