Хайх

Pantone: Энэ өвлийн улиралд ноёрхох таван өнгө

Pantone: Энэ өвлийн улиралд ноёрхох таван өнгө

Улирлын онцлох өнгөнүүд

Text: Buro.Mongolia


Pantone институт уламжлал ёсоор энэ өвлийн голлох өнгөнүүдийг нэрлэлээ.

"Цэнхэр манан" буюу "Blue Nebula"

Сансар огторгуй, шөнийн тэнгэрийг санагдуулах 18-4048 кодтой "Цэнхэр манан" буюу "Blue Nebula" гэх нэртэй гүн цэнхэр өнгө энэ улирлын онцлох өнгөний нэгээр нэрлэгдлээ. Энэхүү өнгө нь улаан, улбар шар, шар болон цайвар цэнхэр өнгөнүүдтэй илүүтэйгээр зохицдог.

"Гүргэм цэцгийн дэлбээ" буюу "Crocus Petal"

Pantone институтээс зарласан хүйтний улирлын онцлох өнгөнүүдэд зун цагийг санагдуулам нэгэн өнгө багтсан нь бүдэг нил ягаан өнгө байлаа. 15-3520 кодтой бүдэг нил ягаан нь ямар ч төрлийн өнгөтэй уусах боломжтойг Dries Van Noten, Gucci брэндүүдийн намар-өвөл 2018 цуглуулгууд харуулсан байгаа.

"Чидун жимстэй мартини" буюу "Martini Olive"

Хүчирхэг байдлыг илтгэх 18-0625 кодтой хүрэн ногоон өнгийг Altuzarra, Fendi зэрэг брэндүүд цэргийн хэв маягтай загвар, хослол зэргийг урлахдаа түлхүү ашиглажээ. Энэхүү өнгө нь бор, саарал өнгөтэй сайхан зохицно.

"Нил ягаан" буюу "Ultra Violet"

2018 оны гол өнгөөр тодорсон 18-3838 кодтой "Ultra Violet" буюу "Нил ягаан" өнгийг хүйтний улиралд ноёрхох өнгөнүүдийн нэгээр нэрлэжээ. "Ultra Violet" нь хамгийн тод нил ягаан өнгө бөгөөд цагаан, шар, ногоон, ягаан зэрэг өнгөнүүдтэй гайхалтай зохицдог.


"Нимбэгийн шар өнгө" буюу "Limelight"

Футуристик хэв маяг, спортлог уур амьсгалыг мэдрүүлэх 12-0740 кодтой хурц тод шар өнгийг off-white, Balmain, Balenciaga зэрэг брэндүүд намар-өвлийн цуглуулгаа бүтээхдээ ашиглажээ. Тэр болгон хүмүүсийн сонгож өмсөөд байдаггүй уг өнгийг дулаан төрлийн өнгөнүүдтэй зохицуулах нь тохиромжтой.

 

 

цааш үзэх