Хайх

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд

Хөгжмийн наадамдаа бэлдэцгээе

Text: Buro.Mongolia


Залуусын хүсэн хүлээдэг Playtime хөгжмийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Playtime наадмын ачаар бид дуртай хөгжмөө байгалийн сайханд сонсож, хүссэнээрээ загварлаг хувцаслах боломжтой байдаг билээ

Загварын тайзан дээрх төрхүүд хөгжмийн наадам дээр амилахын зэрэгцээ бохо шик, ковбой стиль гэх фестивалийн домогт төрхүүд одоо хүртэл трэнд хэвээр байна. Playtime наадамдаа догдлон бэлдэж буй уншигчиддаа зориулан энэ жил болж өнгөрсөн олон улсын хөгжмийн наадмууд дээрх хамгийн загварлаг хувцаслалтын шийдлүүдийг танилцуулж байна.

Жийнсэн материал

Хүрэм, юбка гээд бүхий л төрлийн жийнсэн материалтай хувцас энэ жилийн гол чиг хандлага байлаа. Бүр хөлөөсөө толгой хүртэл жийнсэн материалаар хувцасласан ч дэгжин харагдах тул та хүссэнээрээ загварчлан өмсөөрэй.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 1)

Бөмбөлгөн хээ

Жил бүрийн фестивальд ноёлдог цэцгэн хээг энэ жил бөмбөлгөн хээ орлож байна. Эмэгтэйлэг дүр төрх бүрдүүлэхийг хүсч байвал бөмбөлгөн хээтэй хувцас хамгийн зөв сонголт байх болно.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 2)

Цацагтай хүрэм

Хөгжмийн наадамд хамгийн тохиромжтой хувцаслалт бол ковбой стиль билээ. Америкийн баруун хязгаарыг санагдуулам ковбой стилийг энэ жил бүрдүүлэхээр төлөвлөсөн бол аль болох цацган чимэглэл ихтэй хувцас сонгохыг санал болгож байна.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 3)

Цагаан өнгөөр дагнах

Фестивальд ямар дүр төрх бүрдүүлж очихоо мэдэхгүй эргэлзэж байвал дан цагаан өнгөөр дагнахыг санал болгож байна. Харин цагаан өнгөөр дагнахдаа сонирхолтой аксесуар, тэлээ зэргийг ашиглан загварлаг байдлаа нэмээрэй.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 4)

Саатай хувцас

Ирээдүйг санагдуулам гялалзсан чимэглэлүүд, саатай футуристик загварууд энэ жил хөгжмийн наадмыг улам бүр өнгөлөг болгож байна. Ийм хувцас сонгохдоо ковбой малгай эсвэл гутал сонгож бохо шик аяс оруулаарай.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 5)

Спортлог, чөлөөтэй хэв маяг

Спортлог чөлөөт хэв маяг эргэлзээгүй энэ жилийн онцлох трэнд байлаа. Тэр дундаа Kim Possible хүүхэлдэйн киноны Кимийн чөлөөт хувцаслалтаас олон алдартнууд санаа авчээ. Карго загварын өмдийг бариу загвартай футболка эсвэл богино топ болоод цэргийн загвартай гуталтай хослуулаарай.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 6)

Саравч

Саравч загварын тайзнаас хөгжмийн фестивальд заларлаа. Тунгалаг эсвэл холограм нарны саравч загварлаг харагдуулахаас гадна нар, салхинаас хамгаалж чадна.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 7)

"Wrap" загварын даашинз болон цамц

Франц бүсгүйчүүдийн өмсөх дуртай "wrap" загварын цамц, даашинзыг сонгож өмсөхдөө Жин Дамас, Эмили Ратаковски нарын Instagram хуудсаар зочлоорой. Тэд "wrap" загварыг ихэнхдээ сүлжмэл цүнх болон олон давхарласан гинжтэй хослуулдаг байгаа биз?

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 8)

Тод өнгийн хослол

Пажам загварын эсвэл юбка болон хүрэм гээд ямар ч загвартай хослол байж болно. Хамгийн гол нь тод өнгөтэй, сонирхолтой хээтэй байх нь чухал.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 9)

Олон давхар гинж

Өнгөрсөн жилүүдэд бохо хэв маягтай нүсэр хүзүүний чимэглэлүүд трэнд болж байсан бол энэ удаад энгийн загвартай гинжийг давхарлаж зүүх нь голлох чиг хандлага болоод байна. Гинж давхарлан зүүхдээ чокертой хослуулаарай.

Playtime наадам дээр хэрхэн хувцаслах вэ? 2018 оны чиг хандлагууд (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх