Хайх

Шинэ жилийн үдэшлэгт зориулан ямар төрх бүрдүүлэх вэ?

Шинэ жилийн үдэшлэгт зориулан ямар төрх бүрдүүлэх вэ?

Pinterest шинэ жилийн баярын онцлох трендүүдийг зарлалаа

Text: Бюро 24/7


Бараан хүрэн уруул

Энэ жил улаан, ягаан гэх мэт уламжлал болсон өнгөнүүдээс татгалзан Эзра Миллер, Рианна зэрэг алдартнуудын адилаар уруулаа хүрэн бараан өнгөөр будахыг олон нийт таашааж байна. Хэрэв уруулаа бараан өнгөөр будахаар шийдсэн бол нүдний будалт, үс засалт зэргээ илүү энгийн байлгах нь зохистой.

Хэтрүүлэгтэй саатай будалт

Өнгөрсөн жил тренд болсон төмөрлөг өнгийн тень, саа гэх мэт баярын уур амьсгалтай будалтууд энэ жил ч бас Pinterest сүлжээний хайлтад дээгүүр жагсчээ. Ингэхдээ зөвхөн нүдээ будна гэлтгүй мөн гялалзуулагчтай хайлайтер ашиглаж, уруулаа ч бас саатай будгаар будаж, бүхэлдээ хэтрүүлэгтэй төрх бий болгоорой. 

Алтан үсний хавчаар

Өнгөрсөн онд давамгайлсан нүсэр титэм, толгойн гоёл зэргийг минимал загвартай үсний хавчаарууд орлох боллоо. Хэрэв минимал загварын үсний хавчаар зүүх бол үсээ аль болох энгийн байдлаар засч, хавчаараа тодотгоорой.

Диско хэв маяг

Гялалзсан саа, чимэглэлтэй хувцас өмсөх нь хэт хичээсэн харагддаг гэх ойлголт аль хэдийн хуучирч, эсрэгээрээ тухайн хүний загварын мэдрэмжийг илэрхийлэх болжээ. Тэр дундаа 1980-аад оны диско уур амьсгалтай цацагтай даашинз, тэгш бус хэмтэй цамц, люрекс материал зэрэг нь шинэ жилийн онцлох трендүүдээр тодорлоо.

Атлас материал

Намирсан материалтай, гялтганасан эффекттэй атлас материал хэдийд ч үдшийн гоёлын төгс сонголт байсаар ирсэн билээ. Jason Wu брэнд шинэ жилийн цуглуулгадаа зориулан тод өнгийн атлас материалаар "slip" загварын даашинз урласан бол Nanushka "wrap" даашинз санал болгосон байгаа.

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх