Хайх

Шоппинг: Энэ хаврын хамгийн гол худалдан авалтууд

Цагаан жийнсэн өмд, жижиг гар цүнх, карго өмд болон бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Яг одоо худалдаж аван одооноос өмсөж эхлэх хэрэгтэй гол загваруудыг багцлан хүргэж байна.

Цагаан жийнсэн өмд

Хормын зуур илүү нүдэнд дулаан, цэмцгэр төрх бий болгоход тусалдаг цөөн эд зүйлсийн нэг бол яахын аргагүй цагаан өнгийн жийнсэн өмд юм. Тэр тусмаа гурав болон дөрөвдүгээр сарын бага зэрэг бүрхэг өдрүүдэд цагаан өнгө өөдрөг өнгө аяс нэмж өгнө.

 

Ажилчны комбинзон

Комбинзон өмсөхдөө хамгийн гол нь стайлингаа зөв хийх хэрэгтэй. Бэлхүүсээ өргөн бүсээр тодотгож, дотор нь неон өнгийн хоолойтой цамц давхарлаж, урт бөгөөд сул түрийтэй гуталтай хослуулж, эсвэл гоёмсог туфли өмссөнөөр илүү загварлаг төрх бүрдүүлнэ.

 

Карго өмд

Үүнээс илүү биед эвтэйхэн өмд гэж үгүй. Карго өмд нь хөдөлгөөн хорихгүй байхын зэрэгцээ олон тооны халаастай учир гар цүнх барилгүй эд зүйлсээ биедээ авч явахад эвтэйхэн байдаг. Карго өмдийг нимгэн коовт, бариу цамц зэрэг эмэгтэйлэг загваруудтай хослуулах хэрэгтэй.

 

Савхин хүрэм

Томдсон мэт харагдах сул эсгүүртэй, олон халаастай, пиджак мэт хийцтэй, эсвэл бэлхүүс тодотгосон бүстэй гээд энэ улиралд савхин хүрэм маш өргөн сонголттойгоор моданд орсон байгаа.

 

Технологижсон хүрэм

Ажилчны комбинзон, карго өмд зэргээс харахад орчин үеийн загварлаг хүн амьдралд ойр, биед эвтэйхэн эд зүйлсийг илүүд үзэж байна. Тэрээр цаг агаарт тохируулан хувцасладаг бөгөөд Instagram-д гоё харагдана гэхээс илүү өдөр тутамд тохиромжтой, эвтэйхэн хувцас сонгож байна.

 

Эртний хийцтэй гоёл чимэглэлүүд

Эртний Египет болон дундад зууны үеийг санагдуулам, винтэж хийцтэй үнэт эдлэл, гоёл чимэглэлийг олон дизайнерууд онцолсон байгаа. Эртний бэлгэ тэмдэг дүрслэгдсэн хүзүүний зүүлт, зоос мэт ээмэг зэрэг нь хамгийн хялбар сонголт байх болно.

 

Микро цүнх буюу маш жижиг гар цүнх

Орчин үеийн загварын ертөнц нэг хязгаараас нөгөө рү шилжин хэтрүүлэгтэй шийдлүүдийг танилцуулж байна. Энэ улиралд дизайнерууд нэг бол шуудай мэт аварга том, нэг бол банкны карт болон гэрийн түлхүүр л багтах хэмжээний асар жижигхэн гар цүнх санал болгосон байгаа.

 

Цагаан кет

Gucci-гийн уулын болор чулуутай кет таны өдрийн бодол шөнийн зүүд болж байсан ч хамаагүй аливаа худалдан авалт хийхээсээ өмнө эхлээд гүнзгий амьсгал аван ухаалаг шийдвэр гаргаарай. Өндөр үнээр худалдаж авсан эд зүйлээ жилийн дараа хараад "Энэ одоо юу вэ?" гэж бодох магадлал тун өндөр тул үүний оронд сонгодог цагаан кет сагсандаа хийсэн нь дээр. Хэзээ ч харамсахгүй, ямар ч хувцастай зохицно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх