Хайх

Стилистийн зөвлөгөө: Улирлын гол тренд цүнхийг хослуулах 3 арга

Стилистийн зөвлөгөө: Улирлын гол тренд цүнхийг хослуулах 3 арга

“Морьтны” цүнх ба өдөр тутмын 3 төрх

Text: Buro.Mongolia


IБүсгүй бүрийн мөрөөдөл болоод буй Dior-ын "морьтны" цүнх нь 70-аад оны уур амьсгалтай тул бохо болон кантри стилиэр хувцаславал төгс харагдана. Тодруулбал ковбой гутал, трапеци загварын өмд, цацагтай цамц зэргийг сонгож, аль болох тайван өнгөнүүдээр төрхөө бүрдүүлээрэй.

Стилистийн зөвлөгөө: Улирлын гол тренд цүнхийг хослуулах 3 арга (фото 1)

  1. Зөөлөн материалтай beige өнгийн футболка, Zara
  2. Цацган чимэглэлтэй жийнсэн хүрэм, Zara
  3. Винтэж хар өнгийн сонгодог жийнсэн өмд, Levi's
  4. Хар өнгийн Saddle Bag, Dior
  5. Нэмэлтээр авч болох гар цүнхний өргөн оосор, Dior
  6. Төгс хэлбэрийн ковбой гутал, Gianvitto Rossi

II"Морьтны" цүнхтэй мөн Виктория хатны эрин үеийн романтик даашинзууд сайхан зохидог. Тодруулбал намирсан, хөнгөн, зөөлөн өнгийн даашинзууд. Энэхүү төрхийг шовх хоншоортой mule гуталтай хослуулснаар хэтэрхий эмэгтэйлэг харагдахаас сэргийлж болно.

Стилистийн зөвлөгөө: Улирлын гол тренд цүнхийг хослуулах 3 арга (фото 2)

  1. Цэцгэн хээтэй торгон даашинз, Zimmermann
  2. Ягаан өнгийн Saddle Bag, Dior
  3. Хөлд эвтэйхэн арьсан mule гутал, Mango

IIIБохо болон ковбой хэв маяг нь ийм төрлийн цүнхтэй зохицох хамгийн хялбар бөгөөд ойлгомжтой сонголт болов ч, илүү энгийн байдлаар хувцаслахыг хүсвэл саармаг өнгийн минимал хувцаснууд сонгож болно. Улирлын хамгийн хүсэмжит цүнх таны энгийн төрхийг хормын зуур илүү загварлаг харагдуулна.

Стилистийн зөвлөгөө: Улирлын гол тренд цүнхийг хослуулах 3 арга (фото 3)

  1. Цэмцгэр загварын богино хүрэм, Chloé
  2. Цэнхэр өнгийн Saddle Bag, Dior
  3. Шулуун эсгүүртэй ноосон брюк өмд, Acne Studios
  4. Сайн чанарын свитер цамц, J.Crew
  5. Цагаан өнгийн кет, 12 Storeez

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх