Хайх

Юу худалдаж авах вэ: Савхин өмд

Юу худалдаж авах вэ: Савхин өмд

Хаврын улиралд нэн тохиромжтой савхин өмдийг ямар хувцастай, хэрхэн хослуулж өмсөх вэ

Text: Бюро 24/7


Зураг:

I

Нэг төрхөд олон савхин эд зүйлс хослуулах нь бүдүүлэг харагдах эрсдэлтэй байдаг ч тайван өнгөтэй загварууд сонгосноор энэ эрсдэлээс сэргийлэх боломжтой. Савхин өмд, гутал ба гар цүнхийг oversize свитерээр тэнцвэржүүлэн дээр нь сул эсгүүртэй тренч цув давхарлахыг бид зөвлөж байна.

1.Сул эсгүүртэй тренч цув, 2.Oversize свитер, 3.Савхин өмд, 4.90-ээд оны загвартай жижиг гар цүнх, 5.Хагас түрийтэй гутал

II

Чөлөөт стильтэй куртка ба кет өмсөх нь төрхийг илүү тав тухтай, практикал харагдуулах бөгөөд beige өнгөнүүдийг уусган өмсөх нь загварын нарийн мэдрэмжийг илтгэх болно.

1.Даавуун сафари куртка, 2.Beige свитер, 3.Илгэн гар цүнх, 4.Зөөлөн савхин материалтай богиносгосон эсгүүртэй өмд, 5.Ирвэсний хээтэй кет

III

Дөрвөлжин хоншоортой гутал болон жийнсэн материалтай хүрэм сонгох нь бариу савхин өмдний тачаангуй өнгө аясыг бууруулах болно. Мөн цагаан футболка ба шар өнгийн торгон алчуур нь төрхийг илүү өнгөлөг сонирхолтой болгож өгнө.

1.Хар жийнсэн хүрэм, 2.Урт цагаан футболка, 3.Богцон хэлбэрийн гар цүнх, 4.Бариу савхин өмд, 5.Илгэн гутал

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх