Хайх

Загварын салбарынхан яг одоо эдгээр 4 трендийг хамгийн ихээр өмсөж байна

Загварын салбарынхан яг одоо эдгээр 4 трендийг хамгийн ихээр өмсөж байна

Олон арван тренд дундаас алийг нь онцлох бэ

Text: Ө.Тодгэрэл


Яг одоо загварт сонирхолтой эмэгтэй бүр хаврын хувцасны шүүгээгээ шинэчлэн шинэ трендүүдийн талаар судалж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ улирал бүр брэндүүдийн загварын шоу болон томоохон хотуудын гудамжинд төрөн гардаг олон арван тренд дундаас алийг нь онцлохоо мэдэхгүй байгаа бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай.

Хэрвээ та загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд, редакторууд, дизайнеруудыг олон нийтийн сүлжээнд дагадаг бол тэдний сүүлийн үеийн хувцаслалтад дараах дөрвөн тренд ахин дахин давтагдаж байгааг анзаарсан байх.

Савхин эд зүйлс

Загварын салбарынхан яг одоо эдгээр 4 трендийг хамгийн ихээр өмсөж байна (фото 1)

Энэ хавар савхин материал таныг загварлаг харагдахад тусална. Гэхдээ рок-н-ролл уур амьсгал төрүүлэм хүнд төрх биш харин савхин материалтай өнгөлөг юбка, даашинз, цамц зэрэг хөнгөн хувцаслалт бүрдүүлэх хэрэгтэй юм шүү.

Сул, томдсон жийнсэн өмд

Загварын салбарынхан яг одоо эдгээр 4 трендийг хамгийн ихээр өмсөж байна (фото 2)

Нэг, хоёр размераар томдсон мэт харагдах сул эсгүүртэй жийнсэн өмд загварлаг байхаас гадна хөдөлгөөн хорихгүй биед эвтэйхэн тул ийм загварын өмд худалдан авмагц өдөр бүр өмсөхийг хүснэ гэдэгт итгээрэй.

Tie-Dye эффект

Загварын салбарынхан яг одоо эдгээр 4 трендийг хамгийн ихээр өмсөж байна (фото 3)

Нарлаг Калифорнийг санагдуулам өөдрөг, тайван хэв маягтай tie-dye эффект бүхий хувцаснуудыг харах тусам улам бүр дурлах шиг болно. Энэ трендийг бүү алгасаарай.

Beige өнгө

Загварын салбарынхан яг одоо эдгээр 4 трендийг хамгийн ихээр өмсөж байна (фото 4)

Цайвар шаргал, бор, хаки өнгөнүүдийг хөлөөсөө толгой хүртэл уусган өмсөх нь энгийн атлаа тансаг төрх бий болгоно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх