Хайх

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх тренд: Шагайн зүүлт

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх тренд: Шагайн зүүлт

90-ээд оноос ирсэн бас нэгэн чухал тренд

Text: Buro.Mongolia


Загварын салбарт цаг тутам л ямар нэгэн шинэ тренд үүсч, бүх зүйл маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ тэр бүх шинэлэг зүйлс дунд хэсэг хугацаанд мартагдсан байсан хуучны трендүүд эргэж ирдэг нь хамгийн онцгой, дурсамж сэргээсэн үйл явдал болдог билээ. Яг одоо бид голцуу 1990-ээд оны хэв маяг давамгайлж буй загварын цаг үед амьдарч байгааг та анзаарсан байх. Богино кардиган цамц, өндөр суудалтай жийнс, карго өмд, намхан өсгийтэй эмэгтэйлэг сандаал гээд л бидний сайн мэдэх загварын шийдлүүд эргээд моданд орсоор л байна. Хамгийн сүүлд л гэхэд бидний багадаа зүүх дуртай байсан төрөл бүрийн дизайнтай өнгөлөг шагайн зүүлтүүд дэлхийн томоохон хотуудын street style сурвалжилгад тогтмол үзэгдэх боллоо.

Шагайн зүүлт нь сувдан, алтан, даавуун, шүрэн эсвэл хясаан хэлбэртэй байж болох ба стилистикийн хувьд лофер, өндөр өсгийт, даашинз, жийнс эсвэл бүр үслэг хүрэм гээд ямар ч хувцастай зохицно. Нэг хөлдөө олон давхар зүүлт зүүх, эсвэл хоёр хөлдөө хослуулан зүүх зэргээр уран сэтгэмжийнхээ дагуу хүссэнээрээ загварчлаарай.

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх тренд: Шагайн зүүлт (фото 1)

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх тренд: Шагайн зүүлт (фото 2)

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх тренд: Шагайн зүүлт (фото 3)

Зун дуусахаас өмнө хэрэгжүүлэх тренд: Шагайн зүүлт (фото 4)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх