Хайх

Монголын загварын ертөнцөд шинэ нэр: Yalguun Accessories

Монголын загварын ертөнцөд шинэ нэр: Yalguun Accessories

Үндэсний хэв маяг ба орчин үеийн дизайнтай торгон эдлэлийн түүх ийнхүү эхэллээ

Text: Ө.Тодгэрэл


Сүүлийн жилүүдэд Монголын загварын салбар эрчимтэй хөгжиж, олон шинэ брэндүүд төрөн гарч байна. Үндэсний хувцасны уламжлалт элементүүдийг орчин үеийн уур амьсгалд оруулснаар дахин давтагдашгүй стиль бүрдүүлэх боломжийг олгодог дотоодын брэндүүд дунд нэгэн шинэ нэр бидний анхаарлыг татлаа. Ихэнх уран бүтээлчид хувцас загварын салбарт төвлөрч байх зуур аксесуарын чиглэлээр урагшлахаар шийдсэн Yalguun Accessories үүсгэн байгуулагдсанаасаа хойш хэдхэн сарын дотор аль хэдийнээ олонд танигдаад амжжээ.

Эрт дээр үеэс Монголчууд бидний өвөг дээдсийн эрхэмсэг байдлын илэрхийлэл болж ирсэн торго нь одоо хэрэн загварлаг бүсгүйн сонголт хэвээр үлдэж, тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд загварын тайзнаас огтхон ч буусангүй. Yalguun Accessories брэндийн үндсэн бөгөөд анхдагч бүтээгдэхүүн болох торгон алчуур нь уг аксесуарын оргил үетэй зэрэгцэн тун оновчтой үед зах эзэл руу нэвтрэн орсон юм. Өнөөдөр дэлхийн өнцөг бүрийн загварлаг бүсгүйчүүд өнгөлөг алчуурын ачаар өөрийн өдөр тутмын хувцаслалтдаа бага зэрэг франц шик, яруу найрагчийн романтик аяс нэмж байна. Гадна төрхийг хормын зуур өвөрмөц болгох чадвартай энэ аксесуарыг бүсгүй бүр биедээ бэлэн авч яван, уран сэтгэмжийнхээ дагуу загварчлан зүүх болжээ. Харин энэ үед бидний өмнө үндэсний хэв шинжтэй атлаа тансаг хийцтэй сонголт бий болгосон Yalguun Accessories бусдаас онцгойрч байна.

Монголын загварын ертөнцөд шинэ нэр: Yalguun Accessories (фото 1)

Yalguun Accessories брэндийн түүх хэрхэн эхэлсэн тухай

Yalguun Accessories нь юуны түрүүнд Монгол ахуйн уламжлал ба ёс заншлыг өдөр тутмын хэрэглээнд шингээж, хойч үедээ үлдээх хүсэл мөрөөдлийн дагуу үүсгэн байгуулагдсан байна. Тэд мөн Монголд хүрэлцэн ирэх олон мянган жуулчдад улсынхаа түүх, соёлыг агуулсан чанартай бүтээгдэхүүн санал болгох үүднээс ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 2017 оны нэгдүгээр сард анхны "Цагаан сар" нэртэй цуглуулгаа танилцуулснаас хойш брэндийн хамт олон өнөөдөр гурван цуглуулгын ард гарч, өвөрмөц интерьертэй шинэхэн дэлгүүрийнхээ үүд хаалгыг нээгээд байна.

Бүтээгдэхүүн ба материалын тухай

Yalguun Accessories-ийн хамгийн том онцлог бол тэд Монголд хийгдсэн торгон утсаар, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг. "Хүр хорхойноос гаргаж авдаг торгон утас нь хүмүүн бидэнд байгалиас заяасан эрхэм эрдэнэсийн нэг юм" хэмээн тус брэндийн төлөөлөгч бидэнд хэллээ. Монголын эрхэмсэг хатад, эгэл гэр бүлийн аж ахуй, байгалийн гоо үзэсгэлэнг торгон материал дээр буулгадаг энэ брэнд нь хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглан, чанартай бүтээгдэхүүн гаргаж байна.

Хамгийн анх хэрэглэгчиддээ торгон алчуураар танигдсан Yalguun Accessories шинэ цуглуулга бүрдээ бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлж, сүүлд л гэхэд хантааз ба өмсгөл урладаг болсон байгаа. Брэндийн дизайнерууд дөрвөн улирал болон үндэсний томоохон тэмдэглэлт баяр ёслолыг тохиолдуулан шинэ цуглуулга танилцуулдаг бөгөөд нэг цуглуулгадаа ойролцоогоор 30 орчим загвар оруулдаг юм. Одоогийн байдлаар "Цагаан сар", "Хавар" ба "Наадам" гэх нийт гурван бүрэн хэмжээний цуглуулга дэлгэсэн тэд ирээдүйд ч мөн үндэсний хэв маягаас бүтээлч санаа аван эрэгтэй, эмэгтэй загварууд гаргах төлөвлөгөөтэй байна.

Монголын загварын ертөнцөд шинэ нэр: Yalguun Accessories (фото 2)

Монголын загварын ертөнцөд шинэ нэр: Yalguun Accessories (фото 3)

Брэндийн төв дэлгүүрийн өвөрмөц дотоод заслын тухай

Аливаа брэнд дэлгүүрийнхээ интерьер заслыг гаргахдаа бүтээгдэхүүнийхээ үндсэн концепцод нийцүүлэхийг зорьдог. Яг л үүний адил Yalguun Accessories ч бас брэндийнхээ мөн чанарыг агуулсан өвөрмөц шийдэлтэй дэлгүүрийг энэ сарын 24-ны өдөр нээлээ. Дэлгүүрийн босгыг давсан хүн бүр орчин үеийн дизайнд оруулсан монгол гэрийн тооно, хана ба хаалгыг олж харан өөрийн эрхгүй дотно мэдрэмж авна. Монголын сүрлэг уулс, хурган үүлс, брэндийн торгон алчуураар хийгдсэн хөх тэнгэр, мөн төрөл бүрийн өнгө ба хэмжээгээр өрөн тавигдсан торгон эдлэлүүд хоорондоо төгс ууссан харагдана.

Өргөн сонголт дундаас өөрт таалагдсан загварыг тав тухтай орчинд сонгох боломжийг олгосон шинэ дэлгүүр нь мөн улсыг маань зорин ирсэн гадаад жуулчдад Монгол өв, соёлыг сурталчлах давуу талтай хийгджээ. 

  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05

Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн замын эсрэг талд байрлах "Star Mall"-н 2-р давхар; Peace mall худалдааны төвийн 4 давхар 411 тоот; Улаанбаатар их дэлгүүр B1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх