Хайх

Ихрийн ордныхны тухай яригддаг үнэн болон худал зүйлс

Ихрийн ордныхны тухай яригддаг үнэн болон худал зүйлс

Нэмэлт хүчтэй

Text: Бюро 24/7


Зураг:

Анжелина Жоли, Кэри Маллиган, Морган Фримен, Эрвин Олаф, Закари Куинто, Илон Маск болон бусад ихрүүдийг санацгаая. Хэдийгээр ихрийн ордны бүх алдартай хүмүүсийг нэрлэх боломжгүй ч, тэдний тухай яригддаг зүйлсээс аль нь үнэн, аль нь худал болохыг эндээс олж мэдээрэй

Хөнгөмсөг

Худал. Хөөрүү (тийм махбодитой). Тийм ээ, тэд хөл хөнгөн ч, хөнгөмсөг хүмүүс огт биш. Хөнгөмсөг гэдэг бол зүгээр л тэдний тухай яригддаг домог. Ихрийн ордонд төрөгсөд нэг зүйлээс нөгөө рүү маш хурдан шилжиж чаддаг. Мөн тэд үнэнч байдлыг зөвхөн өөрсдийнхөөрөө л хүлээн авдаг. Гэхдээ энэ нь тэднийг бат бөх, найдвартай харилцаа үүсгэж чаддаггүй гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ, бат бөх харилцаа тэднийг "газардахад" нь тусалж, түшиг тулгууртай байгааг нь мэдрүүлэх чухал үүрэгтэй. Үүний дараагаар л тэд эргээд сонирхолтой зүйлсийг судлах ажилдаа ордог.


Харилцахад хялбар

Үнэн. Зөвхөн ихрийн ордныхны товч намтарт л "харилцаа сайтай" гэсэн тодорхойлолт бүрэн утгаараа оршиж байдаг. Бусад ордонд төрөгсөд өглөө ажилдаа ирэхдээ хамт ажилладаг хүмүүстээ "сайн уу", харин оройдоо "баяртай" гэж хэлдэгээ мөн цайны цагаар мессенжерээр баахан эможи явуулдгаа дээрх тодорхойлолтон дор тайлбарлаж мэдэх юм. Харин ихрийн ордныхон товч намтрынхаа энэ хэсгийг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг байна. Тэд зөвхөн хэрэгт дуртайдаа, бусдын талаар бүгдийг мэдэхийг хүсдэгтээ ч биш (ингэх тохиолдол ч байдаг), тэдэнд үнэхээр харилцан яригч нь сонирхолтой байдаг. Гайхалтай байгаа биз?


Нийтэч

Яг үнэн. Хэрэв та алс холын орныг зорих гэж байгаа бөгөөд хүмүүстэй харилцахдаа тааруу бол, танд ихрийн ордонд төрсөн хүн хэрэгтэй. Нутгийн оршин суугчидтай харилцах үүргийг ихрийнхэнд даатгавал, дараа нь харамсахгүй шүү. Таныг тэнд зогсож байгаа танихгүй хүнээс замын чиглэл асуух үгүйгээ шийдэж байх хооронд ихрийн ордныхон аль хэдийнэ асуугаад, тэдний гэрт үдийн цай уухаар очих цагаа тохирч байх болно. Мөн тэд зүгээр ч нэг ярьж тохирохгүй, бүр нутгийн аялгаар ярина гээд бод доо. Ихрийнхэн ийм л чадвартай.


Чалчаа

Худал бөгөөд үнэн. Тэд маш их зүйл мэддэг. Гэхдээ ихрийнхэн танд мэддэг болон сонссон зүйлсээ шууд л яриад эхлэхгүй. Харин та яриан дундаа тэдний сонирхдог сэдвийг хөндөх л юм бол тэд жинхэнэ радио болж хувирна. Түүний ярих явцад та маш их зүйл олж мэдэж, суралцсан байна. Мөн тэд зөвхөн ганцаараа яриад байхыг хүсэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Танд ч гэсэн ихрийнхний агуу их мэдээлэл авах хүслийг нь дарах хэрэг гарна.


Заримдаа ихрийн ордонд төрсөн хүмүүс хэдий өөр ажил мэргэжил эрхэлдэг байсан ч, олон нийтийн харилцааны салбарт ажилладаг юм шиг санагддаг. Учир нь танд японы цэцэг тарих урлагийн дамжаа, шинэ гарсан апп эсвэл аль нэг сайт дээр гарсан сонирхолтой мэдээллүүдийг зөвхөн ихрийн ордныхон л хэлж өгнө. Энэ ордонд төрөгсөд ам дамжсан ярианы жинхэнэ хаан байдаг. Тиймээс л тэд олж мэдсэн шинэлэг, сонирхолтой мэдээллээ бусадтай хуваалцахдаа үнэхээр баяртай байдаг юм.

Сонирхуулахад, олон нийтийн харилцаа болон олон нийтийн сүлжээний маркетингийн салбарт ихрийн ордны махбодитой хүнийг гүйцэх хэн ч байхгүй.
Ихрийн ордныхонд таалагдах хамгийн сайхан бэлэг бол ном. Гэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Учир нь таны бэлэглэх гэж байгаа хамгийн сүүлийн үеийн шинэ номыг тань тэр бүр сарын өмнө эх хувиар нь уншаад дуусгасан байх вий.

цааш үзэх