Хайх

Bentley хамгийн хүчирхэг загвараа танилцууллаа

Bentley хамгийн хүчирхэг загвараа танилцууллаа

Continental Supersports

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэхэн Bentley Continental Supersports автомашин тун удахгүй купе ба кабриолет гэсэн хоёр төрлийн загвараар худалдаанд гарах гэж байна. Bentley компанийн төлөөлөгчид энэхүү автомашиныг дөрвөн хүний суудалтай дэлхийн хамгийн хурдан автомашин хэмээн нэрлэжээ.

Супер машины суудал болон хаалганы бүрээсийг Alcantara гэдэг маш бат бөх тусгай материалаар хийсэн бөгөөд ромбо хэлбэрийн оёдлоор чимэглэжээ. Автомашины хяналтын самбарт дөрвөлжин хээтэй, карбон файбер материалаар хийсэн оруулгыг суулгаж өгсөн байна. Кабриолет загварын эвхэгддэг гурван давхар дээвэр нь гадаа агаарын хэм -30 хүрсэн ч огт ажирахгүй бөгөөд дээр нь жолоочийн суудалд тав тух төрүүлэх хүзүү халаагч суурилуулж өгчээ. 

Техникийн үзүүлэлтийн тухайд гэвэл Continental Supersports автомашин нь 710 морины хүчтэй, зургаан литрийн багтаамжтай W12 хөдөлгүүртэй бөгөөд 3,5 секундэд 100 км/цаг хурд авах чадвартай. Энэхүү супер автомашин 2017 оны хавар, ойролцоогоор 200,000 фунт стерлингийн үнэтэй худалдаанд гарах болно.

 

 

цааш үзэх