Хайх

2016 оны архитектурын таван шилдэг бүтээл

2016 оны архитектурын таван шилдэг бүтээл

Уран сэтгэмж, урлагийн бүтээл

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Wired сэтгүүл өнгөрсөн оны архитектурын шилдэг барилгуудыг нэрлэсэн байна

Африк Америкийн түүх ба урлаг соёлын үндэсний музей, Вашингтон ДС, Фрилон Аджайе Бонд/Smith Group

Вашингтон хотын National Mall-д баригдсан Африк Америкийн түүх ба урлаг соёлын үндэсний музей нь өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн юм. Энэхүү музей нь африкийн америк хүмүүсийн түүх, соёл бол АНУ-ын түүхэнд салшгүй нэгэн хэсэг юм гэдгийг харуулах зорилготой аж. Үзэгчид тус музейд зочлоод газар доорх хонгилоос эхэлж үзэх бөгөөд түүхэн үйл явдлын дарааллаар дээд давхарууд руу өгсөх болно. Энэ нь африк гаралтай америкчуудыг боолчлол, дарангуйлал ба шударга бус явдлаас ангижирч буйг илтгэж байгаа юм. Музейн гурван давхар барилгын ерөнхий дизайн нь Йоруба үндэстний титмийг дүрсэлжээ. 

2016 оны архитектурын таван шилдэг бүтээл (фото 1)

Вагелос сургалтын төв, Нью-Йорк, Diller Scofidio + Renfro

Колумб улсын Анагаах Ухааны Их Сургуульд бүрэн хэмжээний сургалтын байр байгаагүй тул энэ асуудлыг шийдэхээр Diller Scofidio + Renfro студи маш гайхалтай шилэн барилга бүтээж өгчээ. Тэд Рой ба Диана Вагелос нарын нэрэмжит сургуулийн 14 давхар сургалтын төвийг лаборатори, чөлөөт цагаа өнгөрөөх талбай гээд бүх л хэрэгцээт анги, танхимуудтайгаар барьсан байна. 

2016 оны архитектурын таван шилдэг бүтээл (фото 2)

Hamburg Elbphilharmonie, Хамбург, Herzog & DeMeuron

Ханбург хотын Эльба мөрний эрэг дээр байрлах энэхүү концертын их танхимыг 10 жилийн турш барьжээ. Урц хэлбэрийн дизайнтай уг барилгыг шил ба тоосго ашиглан босгосон бөгөөд дотор нь концертын танхим, ресторан, орон сууц болон зочид буудал байрладаг.

2016 оны архитектурын таван шилдэг бүтээл (фото 3)

World Trade Center Oculus, Нью-Йорк, Сантьяго Калатрава

Манхэттенд байрлах энэхүү Дэлхийн худалдааны төвийн метроны буудлыг дөрвөн тэрбум долларын өртөгтэйгээр босгожээ. Ган болон шилээр бүтээсэн энэхүү цасан цагаан барилга нь далавчаа дэлгэж буй шувууг илтгэж байгаа юм.

2016 оны архитектурын таван шилдэг бүтээл (фото 4)

Oasia зочид буудал, Сингапур, WOHA

Сингапурын төвд байрлах энэхүү 27 давхар барилгад зочид буудал, орон сууц болон албан тасалгаанууд байрладаг. Барилгын экстериер дизайныг шийдэхдээ 54 төрлийн ургамал бүхий ногоон байгууламж хийж, улаан өнгийн хөнгөн цагаан материал ашиглан бүтээсэн байна. 

2016 оны архитектурын таван шилдэг бүтээл (фото 5)

цааш үзэх