Хайх

2018 оны хамгийн шилдэг интерьертэй 10 орон сууц

2018 оны хамгийн шилдэг интерьертэй 10 орон сууц

Санаа аваарай

Text: Бюро 24/7


Архитектур, интерьер дизайны нөлөө бүхий Dezeen сэтгүүл 2018 оны хамгийн гоёмсог интерьер дизайнтай 10 орон сууцны жагсаалтыг гаргалаа. Уг рейтингэд Дани, Испани, Америк, Итали, Литв, Сингапур болон бусад олон орны орон сууцууд багтжээ. Хэрэв та байраа тохижуулахаар төлөвлөж байгаа бол доорх загваруудаас санаа аваарай.

1. Seaside Adobe, Дани, Norm Architects

Копенхагенаас холгүй байрлах энэхүү гэр бүлийн байшингийн интерьер дизайныг Norm Architects студи газар шороо, элсний өнгө давамгайлсан байдлаар зохион бүтээж, байшингийн ойр орчмын далайн эрэг, байгалийн тогтолцоог илүү тодотгож өгөхийг хүсжээ.

2. Sant Gervasi орон сууц, Испани, Изабель Лопес Вилальта

Каталан үндэсний дугариг тааз, хувцасны шүүгээний эртний хаалга гэх зэрэг уламжлалт деталиудыг орчин үеийн модон эд зүйлстэй нэгтгэн давтагдашгүй дизайнтай байрыг бий болгосон байна.

3. House in a Flat, Сингапур, Nitton Architects

Nitton Architects компани Сингапурын энгийн нэг орон сууцны даацын бус ханануудыг нурааснаар илүү том зайтай, минимал "мини амины орон сууц" бүтээжээ.

4. Вильнюс дахь орон сууц, Литв, Кристина Ластаускайте-Пунде

XIX зууны үед баригдсан тус орон сууцыг зөөлөн завсрын өнгүүд ба модон тавилгаар тохижуулан контемпорари стильтэй болгосон байна.

5. Workstead House, АНУ, Workstead

Чарльстонд байрлах "өмнө зүгийн модернизм" стилиэр тохижуулсан уг орон сууцыг соёлын өв болсон тавилгууд болон сонгодог уран зургуудаар чимэглэсэн нь оновчтой шийдэл болжээ.

6. Highbury Grove, Австрали, Ritz & Ghougassian

Бетон блокууд ба чулуун өрлөгүүд нь ерөнхийдөө "ширүүн" төрхийг бүрдүүлж байгаа бол зөөлөн буйдан ба сандлууд нь интерьерийг зөөллөж өгчээ.

7. Casa Salvatori, Итали, Элиза Оссино

Гантиг чулуун урлагийн бүтээлүүд ба тавилгууд 200 жилийн настай Милан хотын энэхүү орон сууцыг чимэглэнэ. Мөн зөөлөн ягаанаас эхлээд алтлаг шар өнгийн деталиуд интерьерт илүү сонирхолтой өнгө аяс нэмжээ.

8. Chelsea Pied-à-Terre, АНУ, Stadt Architecture

Ванкувер дахь Стэнли цэцэрлэгт хүрээлэнгээс санаа авч бүтээгдсэн уг интерьерт маргад эрдэнийн ногоон ба алтан шаргал өнгүүд давамгайлсан байгаа.

9. Din-a-ka орон сууц, Тайвань, Wei Yi International Design Associates

Тайбей хотод байрладаг энэхүү байрны интерьерийг тэтгэвэрт гарсан эздийнх нь амьдралын хэв маягт тохируулан тайван, амгалан уур амьсгалтайгаар урлажээ. Энд бясалгал хийж, ном уншиж, Японы уламжлалт аргаар цайлах булан бий.

10. Ghent House, Бельги, Atelier Vens Vanbelle


Atelier Vens Vanbelle студи энэхүү орон сууцад "амьд" уур амьсгал оруулахын тулд засаж янзлаагүй, байгалийн материал ашиглан интерьерийг боловсруулсан байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх