Хайх

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд

Улаанбаатарт шинэхэн нээгдсэн тавилгын дэлгүүр

Text: Г.Тэмүүлэн


Бид Улаанбаатарт шинэхэн нээгдсэн Made Interior Furnishing студитэй хамтран 2018 онд интерьер дизайны ертөнцөд зонхилох тавилгын ерөнхий чиг хандлагуудыг тодорхойллоо

Орчин үеийн, сонирхолтой интерьер дизайныг бүрдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг бол тавилга юм. Ямар ч интерьер засалд зохицож, орон зайд уусахын зэрэгцээ интерьерт акцент нэмж өгдөг тавилга, аксесуаруудыг сонгосноор тухтай хэрнээ дахин давтагдашгүй орчинг бүрдүүлэх боломжтой.

Лондон хотоос гаралтай Made брэнд нь яг энэ зорилгоор байгальд ээлтэй, хүний биед хор нөлөөгүй, загварлаг мөн хамгийн гол нь чанартай (Bureau Veritas компанийн чанарын шаардлага хангасан сертификаттай) тавилга, интерьерийн аксесуаруудыг үйлдвэрлэж дэлхийн 48 оронд худалдаалж байгаа билээ. Тэгвэл одоо Улаанбаатар хотын иргэд ирэх онд интерьерийн салбарт тренд болох эд зүйлсийг худалдан авахын тулд заавал гадагшаа явах шаардлагагүй болж байна. Төв оффис нь Лондон хотод байрладаг Made брэндийн тавилга болон аксесуаруудыг анх 2008 онд үүсгэн байгуулагдсан AMeBE дизайн студийн гол дизайнерууд болох Алессандра Мантовани, Элеонора Барбарески, Микаэль Элиассон Ботта, Тарек Элькасуф, Галь Тевет нар урладаг.

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 1)

Тэдний урласан модерн классик буюу орчин үеийн сонгодог загвартай тавилгууд нь авангард, минималист зэрэг төрөл бүрийн интерьер дизайны стильд зохицож, хэзээ ч моодноос гардаггүй гэдгээрээ онцлогтой. Харин одоо ирээдүйд дизайны салбарт голчлох тавилгын чиг хандлагуудыг хамтдаа харцгаая.

Пастель болон эрдэнийн чулуун өнгө

"Millennial Pink" буюу шинэ мянганыхны дурладаг зөөлөн ягаан өнгө энэ жил загвар, интерьер, тэр ч бүү хэл хоолны салбарыг хүртэл байлдан дагуулж, энэ оны гол өнгөөр тодорсон билээ. Шинэ мянганыханд сайхан мэдээ дуулгахад энэхүү пастель ягаан өнгө ирэх онд ч эрчээ алдахгүй оршин тогтносоор байх бололтой. Пастель ягаан өнгө нь өрөөнд зөөлөн, дулаан уур амьсгал нэмж, минималист хэв маягийг илтгэнэ. Мөн ирэх онд пастель хөх, саарал, гааны ногоон өнгөнүүд ч өөрсдийн байр суурийг алдахгүй. Эдгээр завсрын өнгөнүүд нь тайван, саруул орчинг бүрдүүлж өгдөг гайхалтай чадвартай.

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 2)2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 3)

Өнгө будгийг тодорхойлогч Pantone компани ирэх онд зөөлөн пастель өнгөнүүдээс гадна, намрын өнгө гэгддэг тод, гүн өнгөнүүд тренд болохыг ч мэдэгдсэн. Индранил, маргад эрдэнийн чулууг санагдуулам тод өнгөтэй буйдан, сандалнууд нь бусад тавилгуудтай гайхалтай зохицохын зэрэгцээ дангаараа зочны өрөөг тансаг, нэгдмэл, өвөрмөц уур амьсгалтай болгоно. Мөн модон эдлэл, цайвар өнгийн эд зүйлстэй уялдан интерьерт байгалийн, хөнгөн байдлыг бий болгодог маш олон давуу талтай юм.

Хамба хилэн материал

Өнгөрсөн жилээс эхлэн томоохон тавилгын брэндүүд винтэж стилийг тренд болгосноор 1950-1960-аад онд ид хүчээ авч байсан хамба хилэн материал орчин үеийн интерьер дизайны чиг хандлагад эргэн ирсэн гэж хэлж болно. Энэ материал мөддөө л моодноос гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Орчин үеийн хамба хилэн материалууд нь гүн, тод, завсрын гээд асар өргөн өнгөний сонголттой болсон тул ямар ч төрлийн интерьерт зохицдог онцлогтой. Хамба хилэн материал нь орон зайг тансаг, тав тухтай болгоод зогсохгүй яг л Дэвид Линчийн "Blue Velvet" кинонд гардаг шиг тодорхой хэмжээний учир битүүлэг байдлыг нэмж өгнө.

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 4)

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 5)

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 6)

Модерн классик тавилгууд

Мод болон гантиг чулуу нь үргэлж тренд хэвээрээ байдаг цөөн материалуудын нэг юм. Модерн классик буюу орчин үеийн сонгодог стилийн гол онцлог нь мод, байгалийн чулуу, шил зэрэг эрс тэс материалуудыг хооронд нь хослуулан сонирхолтой шийдлийг бий болгодог чадвартай. Зөвхөн орчин үеийн болон сонгодог стилийг төдийгүй бусад дизайны олон төрлүүдийг хооронд нь хольсноор дахин давтагдашгүй хэв маяг гарч ирэх боломжтой юм. Жишээлбэл дугуй хэлбэрийн, цэвэр гантиг ширээ нь зөвхөн өнгө үзэмжээрээ ялгараад зогсохгүй гэр бүлийн гишүүдийг өөд, өөдөөсөө харан халуун дулаан уур амьсгалтайгаар хооллоход нь тусална.

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 7)

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 8)

Алтлаг деталиуд

Энэ улирлаас эхлэн интерьер дизайн болон засал чимэглэлийн салбарт алтан шаргал өнгийн элементүүд орсон эд зүйлс тренд болох хандлагатай байгаа. Дизайнерууд Холливүүдийн кино эсвэл Манхэттены тансаг зэрэглэлийн дүүргүүдээс урам авч, алтлаг өнгийн гэрлийн бүрхүүл болон бусад тавилгын эд зүйлсийг бүтээж байгаа юм. Эхлээд алтлаг өнгөтэй, төрөл бүрийн номын тавиур, дэр, лаа зэрэг жижиг деталиудыг сонгон гэрээ тохижуулж болно. Тэгвэл тунг нь хэтрүүлэлгүйгээр хэрхэн энэхүү трендийг гэртээ хэрэгжүүлэх вэ гэж үү? Үүний тулд мэдээж хэрэг алтан шаргал өнгийн гэрлийн бүрхүүл танд хэрэг болно. Алтлаг материалаар хийсэн гэрлийн бүрхүүлүүд нь бага зэрэг баярын уур амьсгал нэмээд зогсохгүй, орон зайг илүү халуун, дулаан болгоно. Хэрэв гэрлийн бүрхүүлийг гууль болон бусад шаргал өнгөтэй металаар хийсэн бол таны гэрт богем хэв маяг нэмж харин цэцэг, шил болон бусад материалтай хослуулан бүтээгдсэн гэрлийн бүрхүүлүүд нь орчин үеийн бөгөөд сонгодог өнгө төрх оруулна.

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 9)

Made Interior Furnishing тавилгын дэлгүүр 

Хаяг: Romana Residence, нэг давхар, Утас: 77001388

Та Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

2018 оны тавилгын чиг хандлага: Пастель өнгө, хамба хилэн материал болон модерн классик тавилгууд (фото 10)

цааш үзэх