Хайх

2019 онд гэрээ хэрхэн тохижуулах вэ: Хамгийн хялбар 3 арга

2019 онд гэрээ хэрхэн тохижуулах вэ: Хамгийн хялбар 3 арга

Шинэ уур амьсгал оруулахад тань туслах хялбар аргууд

Text: Бюро 24/7


2019 онд гэртээ цоо шинэ уур амьсгал оруулахыг хүсч байвал доорх гурван чиг хандлагаас туршаад үзэхийг санал болгож байна!

Aмьд шүр өнгө

Тийм ээ, энэ жил бид үнэхээр л амьд шүр өнгөнөөс салж чадахгүй бололтой. Өөдрөг сэтгэлгээ, цог золбоо, баяр баяслыг илэрхийлэх энэ өнгө загвар, дизайн, гоо сайхан гээд бүхий л салбаруудад ноёрхоод эхэлжээ. Бэлэг дурсгал, гэр ахуйн аксесуар үйлдвэрлэгч брэндүүд амьд шүр өнгийн гоёмсог аксесуаруудыг санал болгож байна. Decorist студийн бүтээлч захирал Жессика МакКартигийн зөвлөж буйгаар амьд шүр өнгө нь ямар ч өнгөтэй уусахдаа сайн учир ямар нэгэн зүйлд баригдалгүйгээр гэрээ тохижуулах хэрэгтэй аж.

2019 онд гэрээ хэрхэн тохижуулах вэ: Хамгийн хялбар 3 арга (фото 1)

Байгальд ээлтэй уур амьсгал оруулах

Дэлхий нийтээрээ хуванцар эд зүйлсээс татгалзаж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг эрэлхийлэх боллоо. Монгол улс ч мөн байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэн ирэх гуравдугаар сарын 1-нээс гялгар уутыг хэрэглээнээс хасаж байгаа билээ. Байгальд ээлтэй байдлаар гэрээ тохижуулахыг хүсч байвал юуны түрүүнд сүрлэн эд зүйлс сонгохыг санал болгож байна. Үзэмжтэй атлаа удаан хэрэглэгдэх сүрлэн болон модон аксесуарыг ногоон навчит ургамал зэрэгтэй хослуулан гэртээ тайван дулаан уур амьсгал бүрдүүлээрэй.

2019 онд гэрээ хэрхэн тохижуулах вэ: Хамгийн хялбар 3 арга (фото 2)

Геометрийн хэлбэр дүрс бүхий аксесуар ашиглах

Гэртээ хамгийн хялбар аргаар цоо шинэ уур амьсгал бүрдүүлэхийг хүсч байвал хурц геометрийн хэлбэр дүрсийг ашигласан аксесуар, тавилга сонгохыг зөвлөж байна. Арт деко, минимал, контемпорари гээд дүрслэх урлагийн төрлүүдэд ашиглагддаг бүхий л геометрийн хэлбэр дүрстэй аксесуар нь шинэлэг байдлаа хэзээ ч алдахгүйгээс гадна гоёмсог орчинг хурдан бүрдүүлэх чадвартай.

2019 онд гэрээ хэрхэн тохижуулах вэ: Хамгийн хялбар 3 арга (фото 3)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх