Хайх

2019 оны интерьерийн чиг хандлага: Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

2019 оны интерьерийн чиг хандлага: Хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Эдийн засаг болоод сэтгэл зүйд ээлтэй интерьер засал

Text: Бюро 24/7


Гэр бүлийн шинэ гишүүнээ хүлээж буй ээж, аав нар хүүхдийнхээ өрөөг хэрхэн тохижуулахаа шийдэж амжаагүй бол анхаарлаа хандуулаарай. 2019 онд интерьер дизайн тэр дундаа хүүхдийн өрөөний тохижуулалтад саармаг өнгө ноёрхож эхэллээ. Хэрэв та Instagram болон Pinterest олон нийтийн тавцанд Neutral Nursery хэмээн хайлт хийвэл саармаг өнгө давамгайлсан, байгальд ээлтэй, амар тайван мэдрэмж төрүүлсэн интерьер заслуудыг олж харах болно.

Кейт Хадсон, Молли Симс, Ная Ривера зэрэг алдартнууд хүүхдийнхээ өрөөг уг трендээр чимэглэж, олон нийтийн сүлжээ, влогоороо дамжуулан саармаг өнгөний давуу талыг хуваалцсаар байгаа билээ. Түүнчлэн Хунтайж Харри болон Сассексын гүнгийн авхай Меган Маркл нар дөрөвдүгээр сард мэндлэх гэр бүлийн шинэ гишүүний өрөөг саарал, цагаан өнгөөр дагнан тохижуулж буйг Vanity Fair сэтгүүл мэдээллэсэн юм.

Саарал, бор, бор шаргал, beige зэрэг саармаг өнгө нь хүүхдийн сэтгэл зүйд аюулгүй, амар амгалан мэдрэмж төрүүлж, нөхөрсөг, нээлттэй нэгэн болж өсөхөд нөлөөлдөг байна. Түүнчлэн саармаг өнгөөр дагнан зассан өрөө нь дизайны хувьд хувирах чадвар сайтай ба нярай хүүхдээс авахуулаад өсвөр насны хүүхдүүдэд хүртэл тохиромжтой. Өөрөөр хэлбэл гэр бүлийн эдийн засагт бага ч гэсэн эерэг нөлөөг үзүүлнэ гэсэн үг юм. Хүүхдийн өрөөг саармаг өнгөөр дагнан тохижуулсан тохиолдолд эгдүүтэй чихмэл тоглоомын оронд ногоон ургамал, цэвэр модон тоглоом зэргийг сонгохыг интерьер дизайнерууд санал болголоо.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх