Хайх

Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа

Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа

Бразил вилла, Англи цайз, йогийн студитэй усан онгоц

Text: Buro.Mongolia


Зураг:

Dezeen вебсайт Сан-Франциско дахь Airbnb компанийн шинэчлэгдсэн оффисын зургуудыг нийтэлсэн байна. Airbnb компанийн энэхүү шинэ оффисыг WRNS архитектурын студи бүтээжээ. Уг төслийг хариуцаж ажилласан архитекторууд Airbnb-гийн вебсайт дээр тавигдсан хамгийн өвөрмөц байшингуудын загварыг шинэ оффист суулгаж өгсөн байна.

"999 Brannan Street" гудамжинд байрлаж буй энэхүү барилгын дизайн Airbnb компанийн даяарчлагдсан хэв маягийг төгс илэрхийлж чадаж байгаа" гэж WRNS студийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 1)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 2)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 3)

Жишээлбэл уулзалтын өрөөнүүдийн нэгийг Английн түүхэн дурсгалт цамхагаас сэдэвлэн бүтээсэн байгаа. Тиймээс энэ өрөөнд Виктория хатны үеийн цонх, улаан өнгийн хамба хилэн материалтай буйдан зэргийг байрлуулсан байна. Харин үйлчилгээний ажилтнуудад зориулсан орон зайг Монтана дахь хуучин шоронгийн барилгаас урам аван бүтээжээ. Өрөөнд ширмэн камин зуух суулгасан бөгөөд хананд нь ангийн олз бүхий чимэглэлүүдийг өлгөсөн байна.

Airbnb компанийн шинэ оффисын дээд давхарт мөн асар том хэмжээтэй хөлгийн тавцан барьжээ. Энд ажилтнуудад зориулсан фитнесс клуб, йогийн студи байрлаж байгаа юм.

"Airbnb компанийн ажилтан бүрийн хувьд энэхүү шинэ оффис орон гэр шиг нь байгаасай гэж бид хүссэн" гэж тус компанийн бүтээлч захирал Аарон Тейлор Харви ярьжээ.

Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 4)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 5)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 6)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 7)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 8)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 9)Airbnb шинэ оффисоо өөрийн вебсайт дээрх хамгийн шилдэг байшингуудын загвараар тохижууллаа (фото 10)

цааш үзэх