Хайх

Александр Вэнг ямар орон сууцад амьдардаг вэ?

Александр Вэнг ямар орон сууцад амьдардаг вэ?

Дизайнер Манхэттен дахь өөрийн орон сууцаа харууллаа

Text: Бюро 24/7


Зураг:

Дизайнер Александр Вэнг Манхэттен дахь өөрийн орон сууцаа Architectural Digest сэтгүүлд харууллаа. Тэрээр өмнө нь лофт стилийн орон сууцанд амьдардаг байсан бол саяхнаас түүнд "Илүү тухлаг, хувийн орон зайтай бас гадаа талбайтай байр хэрэгтэй болсон" гэжээ. Энэхүү орон сууцны инерьер дизайныг Райан Корбан бүтээсэн байна.

Байрны хонгилд гэрэл зурагчин Жин Лемуэлийн авсан хар цагаан өнгөтэй Кейт Моссын хөргүүдийг харж болно. Энд мөн Стивен Кляйны морины зураг, том чулуу ба болрууд, R&Y Augousti брэндийн сандлууд үзэгдэнэ.

Харин зочны өрөөнд Holly Hunt брэндийн гантиг чулуун ширээ ба камин зуух харагдана. "Хэдийгээр тавилгын хэлбэр орчин үеийн стильтэй ч гантиг чулуу нь сонгодог дүр төрхийг нэмж, гар аргаар урласан гэдгийг илтгэж байгаа юм" гэж Корбан тайлбарлажээ. Александр Вэнгийн орон сууцыг дэлгэрэнгүй харахыг хүсвэл энд дараарай.

цааш үзэх