Хайх

Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая

Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая

Далай дунд байрлах музейн хот

Text: Buro.Mongolia


Зураг:

АНЭУ-ын Абу-Даби хотод Луврын музей нээгдлээ. АНЭУ ба Францын засгийн газар хамгийн анх 2007 онд энэхүү музейг хөгжүүлэх хамтарсан гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд Францын алдарт Луврын музейн нэрийг 30 жил, зургаан сарын хугацаанд ашиглах, тус музейн түр зуурын үзэсгэлэнгүүдийг 15 жилийн турш дэлгэх мөн үзэсгэлэнд зориулж, ирэх 10 жилд Луврын архиваас урлагийн бүтээлүүдийг нь "зээлэх" заалтуудыг тусгаж өгчээ. Абу-Даби дахь Луврын музейн барилгыг босгоход нийт 10 жилийн хугацаа ба 653 сая ам.доллар шаардагдсан байна. Харин энэхүү музейг Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон өнгөрсөн лхагва гарагт өөрийн биеэр нээжээ.

Абу-Даби дахь Луврын музей нь нийт 87,000 м2 талбайг эзлэж байгаа юм. Үүнээс 9,200 м2 талбайг байнгын үзэсгэлэнд зориулж байгаа бол 2,000 м2 талбайд түр зуурын, орчин үеийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. Музейд нийт 12 галерей оршиж байгаа бөгөөд эдгээр үзэсгэлэнгүүдийг францын архитектор Жан Нувелийн бүтээсэн "Далай дунд байрлах музейн хот" гэх 55 цагаан өнгийн барилгуудад байршуулжээ. Эдгээр 12 галерей нь тус бүрдээ 12 өөр соёл, урлаг, иргэншлийн түүхийг харуулахаар бүтээгдсэн байна. Жишээ нь энэхүү үзэсгэлэнгүүдийн нэг нь хүүхдийн музей болох бөгөөд бүх үзмэрүүд нь бага насны хүүхдүүд үзэхэд тохиромжтой газар байрлах болно.

Одоогийн байдлаар шинэ Луврын музейн цуглуулгад 620 үзмэр багтаж байна. Үүнээс гадна энд Винсент Ван Гогийн өөрийн хөрөг, Леонардо да Винчигийн "La belle ferronnière" гэх зэрэг Франц болон бүс нутгийн 300 гаруй бүтээл дэлгэгдэх болно.

Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 1)

Музейн үндсэн барилгын дээврийг 50 тонн жинтэй, төмрөөр бүтээжээ. Геометрийн дүрс бүхий өвөрмөц дизайнаар бүтээгдсэн энэхүү дээвэр нь тодорхой өнцгөөс харахад барилгын шал болон ханан дээр гэрлийн эффект үүсгэж, үнэхээр гайхалтай дүр зургийг бүтээж  байгаа юм. Ирээдүйд энэхүү музейн доор нэг километр урттай хонгил байгуулж, Абу-Даби дахь Гуггенхайм музей болон Зайедын үндэсний музейтэй холбохоор төлөвлөж байгаа аж.

Сонирхуулахад Абу-Даби дахь Луврын музейн нээлтэнд зориулж улс даяар дөрвөн хоногийн баяр наадам зохион байгуулсан байна (маргааш хүртэл үргэлжилнэ). Нээлтийн хөтөлбөрт францын рок дуучин Маттье Шедид болон Mали  улсын уран бүтээлч Фатумата Диавара нар өөрсдийн уран бүтээлээ танилцуулжээ. Ингээд ч зогсохгүй 2017 оны арваннэгдүгээр сарын 17 хүртэл хүссэн хүн бүрт зориулж музей дотор үнэ төлбөргүй аялал зохион байгуулж байгаа аж.

Хэрэв та Абу-Даби дахь Луврын музейг үзэхийг хүсвэл тасалбарыг албан ёсны вебсайтаас захиалах боломжтой.

Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 2)

Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 3)Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 4)Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 5)Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 6)Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 7)Архитектурын гайхамшиг: Абу-Даби дахь Луврын музейг харцгаая (фото 8)

цааш үзэх