Хайх

Артериор: Интерьер дизайн болон урлагийг хэрхэн хослуулж амьдрах вэ?

Артериор: Интерьер дизайн болон урлагийг хэрхэн хослуулж амьдрах вэ?

Урлагтай амьдрахуй

Text: Buro.Mongolia


Цэвэр цэмцгэр, хөнгөн байдлын илэрхийлэл болсон нүцгэн хана, ямар нэгэн эд зүйлсгүй хоосон орон зайнаас бүрдэх минимал хэв маягийг орлох нэгэн чиг хандлага сүүлийн үед олон улс даяар дэлгэрэх болжээ. Өнөөдөр интерьер дизайнерууд ба засал чимэглэгчид олон улсын уран бүтээлчид, галеристуудтай нягт уялдан холбоотой хамтран ажиллаж, амьдарч буй орчин, интерьер дизайнд урлагийн бүтээлүүдийг шингээж өгөх болсон юм. Ихэнх дизайнерууд орчин үед орон сууцыг урлагийн бүтээлгүй оршин тогтнох боломжгүй төдийгүй урлаг нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй амин чухал хэсэг болох ёстой хэмээн үзэж байгаа нь ч учиртай.

Архитектур болон дизайны хувьд төгс гэж хэлж болох ямар ч орон зай урлагийн бүтээл, чимэглэлгүй бол амьгүй харагддаг. Уран баримал, уран зураг, шинэхэн цэцэгс, ном, гэрлийн бүрхүүл, цаг, цэцгийн ваар зэрэг гар урлалын эд зүйлс нь тухайн интерьер дизайнд онцлог шинж чанар, акцент нэмж, жинхэнэ утгаараа цогц болгож өгдөг. Мөн гэрээ урлагийн бүтээлээр чимэглэх нь урлаг таашааж сурах, сэтгэл зүйн таашаал авч, үүнийгээ бусдад түгээж, эерэг уур амьсгалаар орчноо цэнэглэх гээд маш олон давуу талтайгаас гадна гоо зүйн мэдрэмжийг тань илэрхийлэх бас нэгэн сонирхолтой арга болох юм.

Артериор: Интерьер дизайн болон урлагийг хэрхэн хослуулж амьдрах вэ? (фото 1)

Тэгвэл тэрхүү гэрийн тань интерьерийг амилуулах урлагийн бүтээлүүдийг хаанаас олох вэ гэж үү? Мэдээж хэрэг аяллын үеэр тааралдах эртний эдлэлийн дэлгүүр, олон улсын урлагийн үзэсгэлэн, дизайны яармаг үзэсгэлэн гэх зэрэг сонголтууд бий ч хамгийн ойр байгаа нэгэн дэлгүүрийг бид оллоо. 2018 онд үүсгэн байгуулагдсан Arteriors дэлгүүр нь олон улсын яармаг үзэсгэлэнгүүдээс гэр ахуйн эд зүйлс, урлагийн бүтээлүүдийг авчирдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт ажилладаг дизайнерууд, үйлдвэрлэгчдийн зөвхөн гар аргаар урласан бүтээлүүдийг санал болгодгоороо онцлогтой. Жишээ нь тэд Итали улсын тансаг зэрэглэлийн гэр ахуйн эдлэлийн Dedalo брэнд, Америкийн алдарт дизайнер Жонатан Адлерын вааран эдлэлүүд, Пакистан улсын гар урлаач Фазил Ахмед Сиддикийн судалт гартаам чулуугаар урласан бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг байна.

Dedalo брэнд нь 1969 оноос эхлэн 95% цагаан тугалга ашиглан гар аргаар бүтээлүүдээ урласаар иржээ. Брэндийн эзэд болох Сальватеррагийн ах дүүс нь олон жилийн өмнөөс Италийн Мантова тосгоны Гонзага урлангийн уламжлалт арга барил ашиглан орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн бүтээлүүдээ туурвиж байгаа бөгөөд E.P.U буюу Европын чанарын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн санал болгодгоороо онцлог юм. Ингээд гэрээ урлагийн бүтээлээр чимэглэж, интерьер дизайнаа артериор болгон хувиргах нь ямар давуу талтай болох мөн хэрхэн үүнийг хийхийг харцгаая.

Артериор: Интерьер дизайн болон урлагийг хэрхэн хослуулж амьдрах вэ? (фото 2)

Арт терапи буюу гэртээ хором мөч бүрээс аз жаргалыг мэдэрнэ

Гоёмсог эд зүйлсээр хүрээлүүлэн амьдрах нь амьдралаас асар их таашаалыг мэдрүүлэх болно. Үзэсгэлэнтэй уран баримал, уран зургийг харахад сэтгэлийн таашаал аваад зогсохгүй сэтгэл зүй болоод бие махбодод эерэгээр нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Учир нь урлагийн бүтээлийг ширтэх үед хүний тархинд дурласантай ижил мэдрэмж төрүүлдэг дофамин хэмээх даавар ялгарч, аз жаргал, тайвшралыг мэдрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл урлагийн бүтээл нь нэг ёсны арт терапи болдог юм. Тиймээс гэрээ урлагийн бүтээлээр чимэглэснээр хором мөч бүрээс аз жаргалыг мэдрэх боломжтой.

Урлагийн бүтээлүүдийг интерьертээ хэрхэн зохицуулах вэ?

Артериор бүрдүүлэх үед өөрийн мэдрэмждээ тулгуурлан сонголт хийх нь хамгийн чухал гэдгийг онцлох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тухайн бүтээл заавал өндөр үнэтэй эсвэл аварга том хэмжээтэй байх албагүй ч таны хувьд үнэ цэнэтэй байж, харах бүрт танд эерэг мэдрэмж төрж байх учиртай. Үүнээс гадна гэрээ музей болгон хувиргахгүйн тулд тухайн бүтээлийн тоо, хэмжээ болон орон сууцны талбайг зөв тооцоолсон байх хэрэгтэйг анхаараарай. Эдгээр зүйлсийг тооцоолон, урлагийн бүтээлээр гэрээ чимэглэснээр зөвхөн таны гоо зүйн мэдрэмжийг илэрхийлэх дахин давтагдашгүй орон зайг бүрдүүлж чадна.

Arteriors

Хаяг: Их Монгол Плаза, 2 давхар, Маршалын гүүр, Ривер гарден уулзвар

Утас: 80309900

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх