Хайх

Барилга доторх дэлхийн хамгийн өндөр хүрхрээ Сингапур улсад байгуулагдлаа

Барилга доторх дэлхийн хамгийн өндөр хүрхрээ Сингапур улсад байгуулагдлаа

Тун удахгүй нээлтээ хийх гэж байна

Text: Бюро 24/7


Сингапурын Jewel Changi олон улсын онгоцны буудал дахь "Rain Vortex" хэмээх дэлхийн хамгийн өндөр indoor буюу барилга доторх хүрхрээ дөрөвдүгээр сарын 17-нд ашиглалтад орох гэж байна. 40 метрийн өндөртэй "Rain Vortex" хүрхрээний ус юүлүүр хэлбэрийн шилэн дээврээс урсах ба минутад 37 мянган литр борооны усыг доош урсгах хүчин чадалтай ажээ. Jewel Changi онгоцны буудлын архитектор Моше Сафди "Rain Vortex" хүрхрээ нь онгоцны буудал дахь агаарын температурыг сэрүүн байлгахын зэрэгцээ хүрхрээний усыг байгальд ээлтэй байдлаар ахин ашиглах боломжтойг онцлоод байгаа юм. Түүнчлэн шөнийн цагаар усны тусгалыг ашиглан лазер шоу үзүүлэх болно гэдгийг онгоцны буудлын зохион байгуулагчид дурдлаа.

Дашрамд дурдахад Jewel Changi олон улсын онгоцны буудалд 200 гаруй төрөл зүйлийн ургамал, мод суулгасан "Forest Canopy" хиймэл ой байгуулагдсан ба энэ нь дэлхий дээрх хамгийн байгальд орчинд ээлтэй барилга байгууламжийн нэгээр нэрлэгдээд байна.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх