Хайх

Далайн гүнийг тольдож болох ширээ: Duffy London

Далайн гүнийг тольдож болох ширээ: Duffy London

Усны гүн

Text: Б.Амина


Зураг:

Дизайн урлаг өдрөөс өдөрт илүү амьд, илүү гүнзгий утга учиртай болсоор. Duffy London-ы дизайнерууд олон давхарга мод болон шил ашиглан далайн гүнийг санагдуулам ширээ бүтээжээ

Их Британийн Duffy London дизайн студийн хамт олон Abyss гэх цуврал ширээний шинэ загвараа танилцууллаа. Эдгээр загварууд бүгд мод болон шилээр хийгдсэн ба далайн усны ёроолгүй мэт гүнзгий төрхийг санагдуулна. Дизайнерууд цэнхэр өнгийн шилийг дээр дээрээс нь давхарласнаар далайн энэ дүр төрхийг бүтээжээ. Шилний доод хэсгийн суурийг бүтээхдээ мод ашиглан 3D хэлбэрт оруулсан байна. Мөн ширээн дотор жижиг гэрлийн цэг байршуулсан нь яг л далайн гүнд хөвж буй планктон мэт харагдана.

цааш үзэх