Хайх

Hermès аяга, тавагны шинэ цуглуулга гаргалаа

Hermès аяга, тавагны шинэ цуглуулга гаргалаа

Амьтны ертөнц

Text: Б.Амина


Зураг:

Францын Hermès загварын ордон зураач Роберт Даллетын зурсан амьтны зургуудтай шаазан аяга, тавагны цуглуулга гаргаж, гангар шаазангийн дүр төрхийг Европ уур амьсгалаар шинэчлэн, орчин үеийн бүтээл болголоо

Эрт цагт Хятадаас Энэтхэгийн далайг гатлан, Европыг зорих аварга том худалдааны онгоцнууд гангар шаазан эдлэлийг их хэмжээгээр тээвэрлэн аялдаг байлаа. Европт тэрхүү хөх шаазан эдлэл алтнаас дөрөв дахин үнэтэй байсан гэдэг. Тэгвэл орчин үед Европын тэргүүлэх брэндүүд өнө эртний уламжлалыг уран бүтээлч хамтын ажиллагаагаар шинэчлэн, өөриймсүүлжээ. Hermès өмнө нь ч мөн зураач Роберт Даллеттай хамтран ажиллаж байсан туршлагатай.

Hermès загварын ордон Роберт Даллетын амьтдын зурагтай бүтээлээр сэдэвлэсэн хүзүүний алчуурнууд гаргаж байсан юм. Харин одоо заан, тоть, бар, ирвэс болон бусад амьтдын зурагтай шаазан аяга, тавагны цуглуулга танилцууллаа. Hermès Даллетын уран бүтээлүүдийг 35 шаазан эдлэл дээр буулгасан бөгөөд уг Carnets d'Equateur нэртэй цуглуулгаа гуравдугаар сард худалдаанд гаргах аж. Цуглуулгад багтсан шаазан эдлэлүүд 70-2483 долларын үнэтэй байх юм байна. 

Роберт Даллетын уран бүтээлийн онцлог нь амьтныг маш нарийвчлан дүрсэлдэгт оршдог. Дашрамд дурдахад Роберт Даллет энэ өдрүүдэд Гринвич хотноо үзэсгэлэнгээ гаргаж байгаа бөгөөд загварын ордон тус үзэсгэлэнг ивээн тэтгэжээ.

 

 

цааш үзэх