Хайх

Япончуудын iPhone-д зориулж бүтээсэн гэр

Япончуудын iPhone-д зориулж бүтээсэн гэр

3D принтерээр

Text: Б.Амина


Зураг:

iPhone-д зориулан бүтээсэн энэхүү гэр таны гар утсыг бүрэн хамгаалж чадахгүй байж болох ч энгийн нэг тэгш өнцөгт гэрнээс илүү сонирхолтой харагдуулна

Та iPhone6 юм уу iPhone6 Plus утасныхаа гэрийг шинэчилж, илүү өвөрмөц болгомоор байна уу. Тэгвэл бид Японы MonoCircus бутикийн нэгэн шинэ бүтээлийг танд санал болгоё. Тэд 3D принтер ашиглан, өнгөт хуванцраар төрөл бүрийн гэр ахуйн хэрэгсэл, гоёл чимэглэл хийдэг бөгөөд саяхан iPhone-д зориулсан Manta гэх нэртэй гэр гаргажээ. Энэхүү гэр нь яг л далайн муурыг санагдуулам сонирхолтой загвартай бөгөөд гарт баригдах нь хүртэл ондоо мэдрэмж төрүүлнэ. Том, жижиг гэх хоёр сонголттой гарсан энэхүү гэрийг утасны гурван өнцөгт бэхлэж, тогтоодог. Manta олон төрлийн өнгөний сонголттой гарсан ба 34-37 доллараар худалдаалагдаж байна. 

цааш үзэх