Хайх

Харь гарагийн зочин: Тбилиси хотын хөгжмийн театр

Харь гарагийн зочин: Тбилиси хотын хөгжмийн театр

Fuksas студийн төсөл

Text: Buro.Mongolia


Зураг:

Тбилиси хотын Рике цэцэрлэгт хүрээлэнд нэгэн сонирхолтой соёл урлагийн төв баригдаж дуусчээ. Энэхүү төвийн барилга дээр зургаан жилийн турш ажилласан байна

Италийн Fuksas архитектурын студи бүтээсэн уг барилга нь клейдоскоп дуранг санагдуулах футурист загвартай бөгөөд яг л харь гарагийн амьтан шиг харагдана. Энэхүү барилга нь хоёр хэсгээс бүрдэх ба дотор нь 566 хүн хүлээн авах хүчин чадалтай хөгжмийн театр болон 2,000 м2 талбайтай үзэсгэлэнгийн танхим багтаж байгаа. Харин энэхүү "дуран" нь Тбилиси хотын түүхэн дурсгалт хэсэгт орших гол руу харж байгаа юм.

Хэдийгээр Fuksas студи Хуучин Тбилиси хотын түүхэн дурсгалт байдлыг эвдэж болохгүй гэсэн даалгавартай байсан ч тэд маш өвөрмөц, анхаарал татсан барилга барьж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

цааш үзэх