Хайх

Хонг Конгийн шүхрийн дэлгүүрт байрлах нууц баар

Хонг Конгийн шүхрийн дэлгүүрт байрлах нууц баар

Нууцлаг

Text: Б.Амина


Зураг:

Хонг Конгийн Duddell Street дэх шүхрийн дэлгүүрийн ард нь баар, ресторан нуугдаж буй гэж хүмүүс тэр бүр тааварлахгүй. Тэгэхдээ зочлоод үзбэл маш өвөрмөц орчин таныг хүлээж байна

Мэдээж өнөө үед нууцлаг баар хэнийг ч гайхшруулахгүй байх. Гэвч саяхан Хонг Конгд нээгдсэн Foxglove баар ер бусын орчинг бүрдүүлж чаджээ. Нэгдүгээрт, тус баар гар аргаар хийгддэг захиалгын шүхрийн дэлгүүрт байрлана. Хоёрдугаарт, баарны интерьер дизайн нь жентльменүүдийн хаалттай клубыг санагдуулна. Дизайнер Нельсон Чау энэхүү өвөрмөц дизайныг нил ягаан, хар, ногоон зэрэг гүн өнгө сонгож илэрхийлсэн бөгөөд материалын хувьд хамба хилэн, шир болон мод зэргийг ашиглан бүтээжээ. Мөн энэ газрын хамгийн их анхаарал татсан зүйл нь гол танхимд байх мини тайз юм. Баарны интерьерийг сайтар харвал ахмад Немогийн шумбагч хөлөг шиг маш нууцлаг бөгөөд маш сонирхолтой харагдана . 

цааш үзэх