Хайх

Сөүл хотод сүндэрлэх \"Роботын шинжлэх ухааны музей\"-г роботууд барина

Сөүл хотод сүндэрлэх "Роботын шинжлэх ухааны музей"-г роботууд барина

2022 онд ашиглалтад орно

Text: Buro.Mongolia


"Robot Science Museum" буюу "Роботын шинжлэх ухааны музей" Сөүл хотноо байгуулагдахаар боллоо. Cөүл хотын захиргаанаас санаачлан байгуулж буй энэхүү музей нь олон нийтэд робот, техник технологийн тухай боловсрол олгон, шинжлэх ухааны давуу талыг сурталчлах зорилготой бөгөөд дэлхийн хамгийн том, хамгийн анхны роботын музей гэдгээрээ онцлог ажээ. 2022 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөөд буй энэхүү музейн барилга архитектурын ажлыг Туркийн Melike Altınışık Architects компани гүйцэтгэхээр болсон ба музейн барилгын гадна фасадыг роботууд барихаар болжээ. Түүнчлэн тэдгээр "барилгачин робот"-уудын ажлыг хянаж, шалгах үүргийг дронууд гүйцэтгэх болсныг Melike Altınışık Architects компаниас онцлоод байна.

Сөүл хотод сүндэрлэх "Роботын шинжлэх ухааны музей"-г роботууд барина (фото 1)

Сөүл хотод сүндэрлэх "Роботын шинжлэх ухааны музей"-г роботууд барина (фото 2)

Сөүл хотод сүндэрлэх "Роботын шинжлэх ухааны музей"-г роботууд барина (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх