Хайх

Төрсөн өдрийн мэнд: LEGO Минифигур 40 насны ойгоо тэмдэглэж байна

Төрсөн өдрийн мэнд: LEGO Минифигур 40 насны ойгоо тэмдэглэж байна

Бүх цаг үеийн шилдэг бяцхан хүмүүстэй танилцацгаая!

Text: Buro.Mongolia


69 жилийн түүхтэй пластик тоглоом үйлдвэрлэгч Lego брэндийн бүтээсэн бяцхан хүмүүс буюу минифигур өнөөдөр 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хүүхэд багачуудын талархлыг хүлээсэн минифигурын түүх 1974 оноос эхлэлтэй билээ.

Хамгийн анх 1974 онд худалдаанд гарч байсан анхны минифигурын загвар тийм ч төгс байсангүй. Анхны загварыг олон дахин шинэчилсний үр дүнд одоогийн бидний тоглох дуртай, хөдөлдөг гар хөлтэй, инээмсэглэсэн царайтай минифигурыг 1978 онд бүтээсэн байдаг.

Эмч, цагдаа, гал сөнөөгч, одон орон судлаач зэрэг 20 төрлийн минифигур анх худалдаанд гарч байсан бол өдгөө 8,000 төрлийн, 650 царайны хувирал бүхий 4 тэрбум орчим минифигур дэлхий дахинаа зарагджээ.

 

Орчин үед хүүхэд багачуудаас гадна насанд хүрэгчдийн дунд минифигурыг цуглуулах хобби дэлгэрч, үүнтэй холбогдуулан LEGO брэнд 2010 оноос эхлэн "Lego Minifigures" нэртэй 16 төрлийн загвараас бүрдэх цуврал цуглуулга худалдаанд гаргах болсон. Lego Minifigures цувралд Marvel Studios болон Disney-ийн домогт баатрууд, Харри Поттер зэрэг хэн бүхний дуртай баатрууд багтдаг бөгөөд нийт 30 орчим цуврал үйлдвэрлэгджээ. 

Үүссэн цагаасаа хойш үргэлж шинэчлэгдэж, хөгжиж ирсэн бяцхан Lego хүмүүс түлхүүрийн оосор, соронз, микро, нано гэх мэт олон хэлбэрээр үйлдвэрлэгдэн гарсан. Минифигур 2016 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд 3см орчим урттай "нялх" минифигур бяцхан тэрэг, угжны хамтаар бүтээгдсэн байна. Ингээд бүх цаг үеийн шилдэг бяцхан хүмүүстэй танилцацгаая!

 

цааш үзэх