Хайх

Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: Мальт улс дахь 31 давхар шинэ барилга

Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: Мальт улс дахь 31 давхар шинэ барилга

Дотроо орон сууц ба зочид буудалтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Zaha Hadid Architects архитектурын компани Мальт улсад сүндэрлэх шинэ төслөө танилцууллаа. Аялал жуулчлал, амралт сувиллын хот гэдгээрээ алдартай Пачевильд баригдах Mercury Tower нэртэй энэхүү барилга нь 31 давхар бөгөөд арлын зүүн эрэг дагуу байрлах юм.

Нийт 9,000 гаруй м2 талбайтай уг барилга дотор орон сууц, бутик зочид буудал, кафе, дэлгүүр зэрэг олон нийтэд зориулсан үйлчилгээний газрууд байрлах болно. Энэхүү төсөл нь дотроо орон сууцтай есөн давхар барилга ба Газар дундын тэнгис рүү харсан 19 давхар зочид буудал гэсэн ерөнхийдөө хоёр хэсгээс бүрджээ. Одоогоор тус компанийн барихаар төлөвлөж байгаа энэ төсөл нь яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна.

Уг төслөөс гадна Zaha Hadid Architects компани Новороссийск хотын эрэг дагуу зочид буудал, үйлчилгээний төвүүд, хурал, үзэсгэлэн зохион байгуулах орон зайнуудаас бүрдсэн цогцолборыг барихаар болжээ.

Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: Мальт улс дахь 31 давхар шинэ барилга (фото 1)

Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: Мальт улс дахь 31 давхар шинэ барилга (фото 2)

Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: Мальт улс дахь 31 давхар шинэ барилга (фото 3)

Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: Мальт улс дахь 31 давхар шинэ барилга (фото 4)

Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: Мальт улс дахь 31 давхар шинэ барилга (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх