Хайх

Белла Хадид, Алисия Викандер болон бусад одууд Festa Bulgari цуглуулгын танилцуулга дээр

Венецийн ордонд

Bulgari брэнд "Festa" нэртэй шинэ үнэт эдлэлийн цуглуулга танилцууллаа. Нээлтийн арга хэмжээнд тус брэндийн төлөөлөгч Лили Олдридж, Белла Хадид, Лотти Мосс болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.

"Festa" цуглуулга нь италийн баяр ёслолын уур амьсгалыг магтан дуулснаараа онцлог болсон юм. Тийм ч учраас Bulgari брэнд тус арга хэмжээг Венецийн Scuola Grande della Misericordia ордонд зохион байгуулжээ. Уг ордон нь Венецийн бүгд найрамдах улсын эрин үед оршин тогтнож байсан хамгийн гол нийгмийн хүрээлэнгүүдийн нэг юм.

Тус арга хэмжээний үеэр Bulgari ордон үнэт эдлэлийн цуглуулгын хамтаар мөн "The Joy of Gem" нэртэй шинэ ном танилцуулсан байна. Энэхүү номыг үнэт эдлэлийн урлагийн түүх судлаач Вивьен Беккер зохиосон бөгөөд уг номонд Bulgari брэндийн үнэт эдлэлд ордог өнгөний хослол, ховор очир-эрдэнийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл багтсан гэнэ.

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх