Хайх

Брэд Питт ба Марион Котийяр нар “Allied” киноны нээлтэнд

Брэд Питт ба Марион Котийяр нар “Allied” киноны нээлтэнд

Лос-Анжелест

Text: Buro.Mongolia


Зураг:

Брэд Питт Анжелина Жолигоос салснаасаа хойш анх удаа улаан хивсэн дээр алхлаа. Тэрээр уржигдар орой Paramount Pictures кино компанийн студид өөрийн тоглосон “Allied” киног танилцууллаа

Брэд Питт өмнө нь "Allied" киноны сурталчилгаанд оролцохгүй гэж мэдэгдсэн ч уржигдар орой уг киноны нээлтэнд хүрэлцэн иржээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Анжелина Жолигоос салснаас хойш ийнхүү анх удаа олон нийтийн өмнө гарч ирж байна.

Брэд Питтийн "Allied" киноны хамтрагч Марион Котийяр ч улаан хивсний ёслолд хүрэлцэн иржээ. Тэрээр энэ үдэш, арга хэмжээнд зориулж хар хөх өнгөтэй Dior Haute Couture даашинз сонгосон байна. Марион Котийярын сул даашинзны цаанаас түүний давхар биетэй гэдэг нь үл ялиг харагдаж байлаа. Жүжигчин бүсгүй болон түүний хайрт залуу, найруулагч Гийом Кане нар хоёр дах хүүхдээ хүлээж байгаа юм.

Брэд Питт ба Марион Котийяр нар “Allied” киноны нээлтэнд (фото 1)Брэд Питт ба Марион Котийяр нар “Allied” киноны нээлтэнд (фото 2)Брэд Питт ба Марион Котийяр нар “Allied” киноны нээлтэнд (фото 3)

цааш үзэх