Хайх

Бюро 24/7 Монголд нээлтээ хийлээ

Бюро 24/7 Монголд нээлтээ хийлээ

Монгол улс Buro 24/7-гийн аравдах орон боллоо

Text: Ж.Чинбат


Зураг: Buro 24/7 Mongolia

Дэлхийн есөн оронд салбартай Buro 24/7 бол хамгийн хурдтай нэр хүнд нь өсч яваа дижитал сэтгүүл юм. 2015 оны 7-р сарын 3-ны өдөр Buro 24/7 Mongolia нээлтээ хийж монголчууд бид дэлхийн загвар, соёл урлаг, амьдралын хэв маягтай нэгдэх нэгэн том талбартай боллоо

Дэлхийн есөн оронд салбартай Buro 24/7 бол хамгийн хурдтай нэр хүнд нь өсч яваа дижитал сэтгүүл юм. 2015 оны 7-р сарын 3-ны өдөр Buro 24/7 Mongolia нээлтээ хийж монголчууд бид дэлхийн загвар, соёл урлаг, амьдралын хэв маягтай нэгдэх нэгэн том талбартай боллоо.

Бидний нээлтийг Buro 24/7-гийн үүсгэн байгуулагч Мирослава Дума өөрийн биеэр ирж нээсэн ба энэ үдшийн хамгийн гол хүн байлаа. Монгол-Оросын ХХI зуунд бий болгосон энэхүү шинэ холбоо нь цаашид дэлхийн олон оронд дэлгэрч, бид оюун санааны ертөнцөд мэдээлэл авахаас гадна өөр олон шинэ боломжийг бий болгоно.

Цаг хугацааг товчлогч, орон зайг алгасагч портал хаалгаар нэвтэрч буй мэт Парис, Милан, Москвад болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агшин зуур монголчууд бид үзэх боломжтой болсон. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үзэл бодол, хэлэх үгээрээ бүгдийн хүндэтгэлийг хүлээж чаддаг эрхмүүдийн амьдрал, үйл хэргийн нууцыг Buro 24/7 Mongolia өдөр тутам нийтэлж, мөн Монгол орныхоо сор болсон хүмүүсийг дэлхийд танилцуулах, сануулан сурталчлах шинэ боломжийг нээсэн билээ.

Шангри-Ла зочид буудалд болсон Buro 24/7 Mongolia -гийн нээлтэнд монголын хамгийн чухал хүмүүсийн төлөөлөл болох улс төр, бизнес, урлаг соёл, нийгмийн 150 гаруй зочид хүрэлцэн ирсэн. Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хот, Porsche Монгол, Шангри-Ла зочид буудал, Goyol Jewelry, Монгол Брэнд, Голомт банкны Американ Экспресс карт, Can-Am Mongolia брэндүүд хамтран ажиллалаа.

Buro 24/7 -г үүсгэн байгуулсан Мирослава Дума Монгол Улсад ирсэн нь дэлхийн загварын ертөнц, нийгмийн сүлжээний анхаарлын төвд орсон. Яг одоо дэлхийн өнцөг булан бүрт Монголын соёл, Найрсаг Улаанбаатарыг илтгэсэн түүний бичлэгүүд Buro-гийн сая сая уншигчдын анхаарлын төвд байна.

 

цааш үзэх