Хайх

Christian Dior-ын үдэшлэг: Оливия Палермо, Фрида Пинто ба бусад зочид

Малибу дахь үдэшлэг

Christian Dior загварын ордон аяллын цуглуулгаа танилцуулахаас өмнө Малибу дахь серфингийн клубд оройн зоогийн үдэшлэг зохион байгууллаа. Үдэшлэгт уригдан ирсэн зочдын дунд Оливия Палермо, жүжигчин Кирнан Шипка, Фрида Пинто, Сара Сазерленд болон Жуно Темпл нар харагдлаа.

Christian Dior брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри энэ жил аяллын цуглуулгаа Франц улсад биш харин Лос-Анжелес хотод танилцуулахаар шийдсэн юм. Сонирхуулахад өмнө нь Saint Laurent ба Louis Vuitton брэндүүд Калифорни мужид загварын шоугаа зохион байгуулж байжээ.

 

 

 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх