Хайх

Дакота Жонсон ба Жейми Дорнан нар \"Fifty Shades Darker\" киноны нээлтэнд

Дакота Жонсон ба Жейми Дорнан нар "Fifty Shades Darker" киноны нээлтэнд

Дакота, Жонсон, Ким Бейсингер ба Жейми Дорнан

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Лос-Анжелес хотын Ace зочид буудлын кино театрт "Fifty Shades Darker" киноны нээлтийн ёслол болж өнгөрлөө. "Fifty Shades" цувралын зохиолч Эрика Леонард Жеймс ч гэсэн тус арга хэмжээнд хүрэлцэн иржээ.

Энэ үдэш гол дүрийн жүжигчин Дакота Жонсон Valentino загварын ордны урт даашинз, Cartier брэндийн үнэт эдлэлтэй улаан хивсэн дээр алхсан байна. Кристиан Грейн дүүгийн дүрийг бүтээсэн дуучин Рита Ора Giambattista Valli Couture брэндийн даашинз өмссөн бол жүжигчин Белла Хиткот Saint Laurent-ыг сонгожээ.

"Fifty Shades Darker" киноны нээлтэнд Жейми Дорнан, Ким Бейсингер, дуучин Майли Сайрусын дүү Ноа, жүжигчин Лили Марстон, дуучин Холзи, Эрик Жонсон, жүжигчин Вайолетт Бин, Люк Граймс Элоиза Мамфорд болон найруулагч Жеймс Фоули нар хүрэлцэн ирсэн байна.

Дакота Жонсон ба Жейми Дорнан нар "Fifty Shades Darker" киноны нээлтэнд (фото 1)Дакота Жонсон ба Жейми Дорнан нар "Fifty Shades Darker" киноны нээлтэнд (фото 2)Дакота Жонсон ба Жейми Дорнан нар "Fifty Shades Darker" киноны нээлтэнд (фото 3)Дакота Жонсон ба Жейми Дорнан нар "Fifty Shades Darker" киноны нээлтэнд (фото 4)Дакота Жонсон ба Жейми Дорнан нар "Fifty Shades Darker" киноны нээлтэнд (фото 5)

Дакота Жонсон ба Жейми Дорнан нар "Fifty Shades Darker" киноны нээлтэнд (фото 6)

цааш үзэх