Хайх

Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд

Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд

Хунтайж Уильям, Жон Малкович, Орландо Блум болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Ням гарагийн үдэш Лондон хотод театрын 62 дах Evening Standard Theatre Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө

Их Британийн нөлөө бүхий сэтгүүл болох London Evening Standard ба тэдний ерөнхий захирал Евгений Лебедев жил бүрийн арваннэгдүгээр сард английн шилдэг тайзны бүтээл болон жүжигчдэд шагнал гардуулдаг уламжлалтай. Лондон хотод  болдог энэхүү арга хэмжээнд театрын элитүүд, Их Британийн язгууртнууд болон медиа салбарынхан цуглардаг юм. Эдгээр нэр бүхий зочдыг Евгений Лебедев угтан авсан ба энэ жил ёслолын үйл ажиллагааны хөтлөгчөөр сэр Элтон Жон болон Роб Брайдон нар ажилласан байна.

Evening Standard Theatre Awards шагнал гардуулах ёслолын 2016 оны театрын шилдэг эмэгтэй жүжигчнээр Билли Пайпер шалгарсан бол шилдэг эрэгтэй жүжигчнээр Ральф Файнс тодорлоо. Ральф Файнс энэ шагналыг "The Master Builder" жүжгийн дүрээр авсан юм. Харин шилдэг жүжгийн шагналыг "Harry Potter and the Cursed Child" хүртжээ. Зохиолч Жоан Роулингийн номоос сэдэвлэсэн энэхүү жүжгийг Жек Торн болон Жон Тиффани нар найруулж тавьсан юм. Евгений Лебедевийн тусгай шагналыг жүжигчин Кеннет Бран авсан бол Beyond Theatre Award шагналыг нэвтрүүлэгч Дэвид Аттенборо хүртсэн байна. Сэр Аттенбород тус нэр хүндтэй шагналыг хунтайж Уильям өөрийн биеэр гардуулсан юм.

Энэ үдэш Жон Малкович, Орландо Блум, Элизабет Херли, Кристиан Лубутен зэрэг хүндэт зочид хүрэлцэн иржээ.

Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 1)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 2)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 3)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 4)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 5)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 6)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 7)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 8)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 9)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 10)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 11)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 12)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 13)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 14)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 15)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 16)Evening Standard Theatre Awards ёслолын зочид Лондонд (фото 17)

цааш үзэх