Хайх

Каннын кино наадам: Хоёр болон гурав дах өдрийн улаан хивсний зочид

Сьюзан Сарандон, Винни Харлоу, Рианна болон бусад

Каннын кино наадмын хоёр дах өдөр Мишель Уильямс, Жулианна Мур нарын гол дүрд нь тоглосон "Wonderstruck", найруулагч Андрей Звягинцевын "Loveless" зэрэг кинонуудын нээлт болжээ. Улаан хивсний ёслолд Ума Турман, модель Лили Дональдсон, Тилан Блондо, топ-модель Адриана Лима, Сьюзен Сарандон болон Винни Харлоу нар оролцсон байна.

Харин кино наадмын гурав дах өдөр найруулагч Бон Жун Хогийн бүтээл, жүжигчин Тильда Суинтоны тоглосон "Okja" киноны нээлт боллоо. Тус кино нь Netflix компанийн бүтээл бөгөөд францын кино театрын дэлгэцнээ гаргах боломжгүй гэх асуудал дагуулаад байсан билээ. Кино наадмын гурав дах өдрийн улаан хивсний ёслолын зочдоос дурдвал Рианна, Жулианна Мур, Жюльет Бинош, Жейк Жилленхол, Белла Хадид болон бусад алдартнууд хүрэлцэн очсон байлаа.

 

 

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх