Хайх

Шангри-Ла зочид буудалд хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг \"K20\" арга хэмжээ зохиогдох гэж байна

Шангри-Ла зочид буудалд хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг "K20" арга хэмжээ зохиогдох гэж байна

Хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах арга хэмжээ

Text: Buro.Mongolia


Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг "К20" цуврал арга хэмжээ гуравдугаар сарын 30-нд зохион байгуулагдахаар боллоо. Шангри-Ла зочид буудлын олон улсын салбаруудаар зохион байгуулагддаг "К20" арга хэмжээнд хамрагдсанаар хүүхэд сэтгэн бодох, бие даах, шинийг сурах зэрэг хувь хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадваруудыг эзэмшдэг байна.

Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хувьд энэхүү арга хэмжээг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ удаагийн "К20" хөтөлбөрт гар урлал, анхны тусламжийн сургалт, аяган бялуу чимэглэх сургалт, "Адал Явдлын Бүс" хүүхдийн тоглоомын төвд тоглох өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд багтжээ. Бүтэн өдрийн турш үргэлжлэх "К20" хөтөлбөрийн тасалбар 180,000 төгрөгөөр худалдаалагдах ажээ.

Түүнчлэн Шангри-Ла зочид буудлын зүгээс гэр бүлээрээ бүтэн нэг өдрийг Шангри-Ла зочид буудалд өнгөрүүлэн хэзээ ч мартагдашгүй, хөгжилтэй дурсамж бүтээх шинэ багцыг танилцуулаад байгаа юм. Тодруулбал гэр бүлийн гишүүн бүрт зориулсан энэхүү багцад зочны өрөө, өглөөний цай, оройн зоог, "Адал Явдлын Бүс" хүүхдийн тоглоомын төвд бүтэн өдрийн турш үйлчлүүлэх эрх багтсан байна.

Шангри-Ла Зочид буудал
Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999, 88024495
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

цааш үзэх