Хайх

Шилдэг DJ нарын хөгжмийг нэг дороос: PANORAMA үдэшлэг болоход 1 хоног үлдлээ

Шилдэг DJ нарын хөгжмийг нэг дороос: PANORAMA үдэшлэг болоход 1 хоног үлдлээ

Энэ сарын онцлох арга хэмжээ

Text: Buro.Mongolia


Электроник хөгжим сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг арга хэмжээнүүдийн нэг болох PANORAMA үдэшлэг гуравдугаар сарын 29 буюу маргааш Porsche Улаанбаатар төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн PANORAMA үдэшлэгт Монголын андерграунд, электроник хөгжмийн гол төлөөлөгчид болох DJ TMk, MMP Mara, Cue+ Мinimal Bar-ийн үүсгэн байгуулагч, DJ Түвшин болон залуу DJ ERKA, ISO ROOM-ийн DJ JIK нар хөгжмийн сетээ толилуулахаар боллоо.

Техно, хаус хөгжмийн урсгалыг таниулах, клуб соёлыг түгээх зорилгоор зохион байгуулагддаг PANORAMA цуврал арга хэмжээ нь залуусын дунд аль хэдийнээ нэрд гарсан бөгөөд шилдэг DJ нарын хөгжмийг нэг дор сонсох боломж олгодгоороо онцлогтой. Мөн дэлхийн электро хөгжмийн стандарт болсон Void Acoustics-ын спикерээр хөгжим эгшиглэх учраас энэ үдэш электроник хөгжмийн хэмнэлийг тултал нь мэдрэх боломжтой.

Тав дах удаагаа зохион байгуулагдаж буй PANORAMA үдэшлэг өмнөх үдэшлэгүүдээс хамгийн том, хамгийн олон залуусыг хамрах болно гэдгийг зохион байгуулагчид онцлоод байгаа юм. Орчин үеийн хөгжмийн хэмнэлийг эрч хүчтэй залуусын хамтаар мэдрэхийг хүссэн хэн бүхнийг PANORAMA-д урьж байна.

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх