Хайх

Шинэ үеийн Range Rover Evoque автомашины танилцуулгын үдэшлэг

Zaisan Hill цогцолборт

Text: Бюро 24/7


Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Jaguar Land Rover компанийн хамгийн алдартай загваруудын нэг болох шинэ үеийн Range Rover Evoque автомашины танилцуулга өнгөрсөн лхагва гарагт Zaisan Hill цогцолборт байрлах Jaguar Land Rover Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж өнгөрлөө. Хэрэглэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан энэхүү загварыг дэлхийн шилдэг тансаг зэрэглэлийн хүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд хүргэдэг Старчейз Автомотив Лимитд ХХК танилцуулсан бөгөөд тэд энэ үдэш Range Rover брэндийн үнэнч хэрэглэгчдийг Jaguar Land Rover брэндийн үзэсгэлэнгийн танхимд урин нэг дор цуглуулж шинэ загвараа ёслол төгөлдөр угтан авсан юм.

"Язгууртны унаа" хэмээн тодорхойлогддог Land Rover брэнд нь хамгийн шилдэг, шинэ технологийг мөн инженерчлэлийн гайхамшгийг анхлан нэвтрүүлж чаддагаараа алдартай билээ. "Бүхнээс дээгүүр, бүр илүү" гэх уриа нь автомашины загвар зохион бүтээхээс эхлээд зам дээр давхих хүртэлх бүх үйл явцад нэвт шингэсэн байдаг бөгөөд технологи, инженерчлэлийн дэвшлийг автомашины эд анги бүрт суулган, шинэ түвшинд хүргэж чаддагт брэндийн мөн чанар оршдог. Range Rover цуврал нь дэлхийн хамгийн алдартай SUV загваруудын нэгт зүй ёсоор тооцогдож эхэлснээс хойш өөрийн эгнээндээ цоо шинэ бүтээлүүдийг нэмсээр байгаа билээ. Түүний нэг нь мэдээж давтагдашгүй Range Rover Evoque юм.

Үдэшлэгийн гол баатар болох хоёр дах үеийн Range Rover Evoque загвар нь гаднах дизайн, технологийн дэвшилтэт шийдлүүд, хурд, хүч гээд бүх үзүүлэлтээрээ сайжирсан нь хүрэлцэн ирсэн хүн бүхний харцыг булааж байлаа. Хоёр дах үеийн Range Rover Evoque загварт хэд, хэдэн шинэчлэлтүүд хийгджээ. Тэдгээр үзүүлэлтүүдийг товчхон дурдахад аэродинамикийн хувьд салхи зүсэх чадвар улам сайжирч, 550 м хүртэл алсын тусгалтай их гэрэл, жолооны хүрд, удирдлагын хос дэлгэц гээд бүх функц мэдрэгчтэй болсон гэх мэт гадна болон доторх дизайндаа ухаалаг технологиудаар иж бүрэн тоноглогджээ. Мөн гаднах дизайн нь бүр ч илүү минимал болсныг хураагддаг бариулын шийдлээс харж болно. Уг загвар нь Range Rover цувралын хамгийн жижиг овортой загвар хэдий ч түүний нийт урт нь 4,37 м бөгөөд өмнөх загвараас тээшний багтаамж 10% нэмэгдэж (хүүхдийн тэрэг, хоёр том чемодан эсвэл гольфийн цохиурын сет багтана), арын зорчигчийн хөлийн зайг 20 мм уртасгаж өгснөөр өмнөх загвараас илүү тухтай зорчих боломжтой болж өөрчлөгдсөн байна.

Үүнээс гадна шинэ загварын хөдөлгүүр нь "Mild Hybrid" технологиор үйлдвэрлэгдэж буй бөгөөд уг технологийг нэвтрүүлснээр түлш зарцуулалтыг 6% бууруулж, хорт утааны агууламжийг 8% багасгаж чадсан ба 2 литрийн багтаамжтай авсаархан хөдөлгүүр нь 300 хүртэл морины хүчин чадалтай болсон нь гайхмаар! Нэмж онцолбол зөвхөн бензин бус дизель хөдөлгүүрийг ч мөн "Mild Hybrid" технологиор үйлдвэрлэж эхэлжээ. Байгаль дэлхийд ээлтэй байхын тулд зөвхөн хөдөлгүүрийг өөрчлөөд зогссонгүй, суудлын материалыг амьтны гаралгүй, дахин боловсруулсан толбо болон элдэгдлийн хамгаалалттай Eucalyptus Ultrafabric даавуун материалын сонголтоор нэмж өгснөөрөө онцлог. Шинэчлэгдсэн загвар нь Compact SUV төрөлдөө ус туулах чадвараар хамгийн шилдэг буюу 60 см хүртэл гүнтэй усыг ямар ч саадгүй туулах боломжтой болсон байна.

Автомашины бас нэгэн ухаалаг технологи нь ClearSight Interior Rear View Mirror гэх хойд саадыг харуулах зориулалттай ухаалаг толь юм. Жолооч одоо арын хэсгийг харахын тулд ердөө ганц товчлуур дараад л голын толийг камер болгон хувиргах боломжтой. Мөн ClearSight Ground View гэх автомашины үйлдвэрлэлд анхлан нэвтрүүлж буй аюулгүйн системийн тусламжтайгаар автомашины урд доод хэсгийн 8.53 кв.м талбай дахь саадыг 180 хэмийн өргөн өнцгөөр харж чадна. Энэ технологи нь бартаат зам болон хотын давчуу гудамж, талбайд автомашинаа байрлуулахад төгс шийдэл болжээ.

Арга хэмжээний үеэр Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал, ноён Стив Поттер шинэ бүтээлийг тодорхойлохдоо "Энэхүү цоо шинэ Range Rover Evoque бол Улаанбаатар хотын ачаалалтай замд зориулагдсан төгс автомашин. Авсаархан. Жижиг зайд манёвр хийх чадвартай. Мөн хүүхдүүдээ суулган шоппинг хийхэд хангалттай том зайтай. Технологийн дэвшилтэт энэхүү загвар нь таны найдвартай туслагч байж, жолоодлогын давтагдашгүй мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон юм.

Мөн энэ үдэш ноён Поттер бас нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь шинэ бүтээн байгуулалтын талаарх сайхан мэдээ байлаа. Тодруулбал тун удахгүй нийт 1,000 м2 талбай бүхий шинэ Jaguar Land Rover төвийн байгууламжийг Porsche Ulaanbaatar төвийн зэргэлдээ байгуулах болсноо тэрбээр албан ёсоор зарласан юм.

Харин одоо шинэ Range Rover Evoque автомашиныг сонирхохоор үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочдыг харцгаая.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх