Хайх

Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид

Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид

Леа Сейду, Анна Винтур, Изабель Юппер болон бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Марк Жейкобс 2013 онд Louis Vuitton брэндийг орхисноос хойш анх удаа Луврын музейд загварын шоугаа зохион байгууллаа. Шинэ цуглуулгын загварын шоу нео сонгодог стилийн уран баримлуудтай Марли музейн доторх талбайд зохиогдсон байна. Эдгээр уран баримлуудыг XIV Луи хааны эзэмшил болох Марли цайзын цэцэрлэгт хүрээлэнгээс Луврын музейд авчирсан юм.

"Загвар хил хязгаар ба хэвшмэл ойлголтыг эвддэг. Ялангуяа олон улсын соёл шингэж, олон ч гадаад дизайнеруудыг төрүүлэн гаргасан Парис хот бол хязгааргүй. Энд Луврын музейд ч гэсэн хил хязгаар, үндэсний эсвэл соёлын хязгаар гэж үгүй. Парисын зүрхэнд загварын шоу хийнэ гэдэг маш хүчирхэг санаа" гэж Николя Гескьер ярьжээ.

Louis Vuitton брэндийн загварын шоунд Катрин Денёв, Адель Экзаркопулос, Леа Сейду, Елена Перминова, Изабель Юппер болон бусад зочид хүрэлцэн ирсэн харагдлаа.

Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 1)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 2)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 3)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 4)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 5)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 6)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 7)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 8)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 9)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 10)Louis Vuitton намар-өвөл 2017 загварын шоуны зочид (фото 11)

цааш үзэх